Өнгөрсөн жилийн 11-р сарын 25-нд Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр “Монсудар” хэвлэлийн газрын “Жангар” редакцаас монгол хэл дээр орчуулан "Харри Поттер ба Философийн чулуу", "Харри Поттер ба Нууцат өрөө" зохиолуудыг уншигчдад хүргэсэн. Харин энэ жилийн долдугаар сарын 21-нд "Харри Поттер ба Азкабаны хоригдол" ном монгол хэл дээр нээлтээ хийсэн юм. Жил бүр хоёр цуврал орчуулагдан гарна хэмээн тус хэвлэлийн газраас мэдэгдэж байсан бөгөөд “Харри Поттер ба Галт цом” ботийн нээлт маргааш буюу 12-р сарын 12-нд "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт болох гэж байгааг “Поттер толгойтон”-ууддаа дуулгахад таатай байна.
Зарим нь одоо ч номоо уншин суугаа байх. Номын захиалга энэ сарын 1-нд зарлагдсан бөгөөд ийнхүү уншигчдын гар дээр очиж байгаа юм.
Та бүхэн номын нээлтэд очсоноор, редакторуудтай хийх сонирхолтой чөлөөт ярилцлага, тэмцээн уралдаанд оролцох боломжтой бөгөөд ид шидийн ертөнцөөр аялж, нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлцгээгээрэй. Бид удахгүй “Харри Поттер ба Галт цом” номын нээлтийн сурвалжилгыг хүргэх болно.
Дараагийн цувралыг тэсэн ядан хүлээе.
Хүмүүс тухайн зохиолоор хийсэн киног үзсэн бол номыг нь уншдаггүй тохиолдол элбэг. Өөрөөр хэлбэл киног нь үзлээ гээд тухайн номыг уншсантай адил мэтээр ойлгодог. Гэвч тийм биш. Кино болохдоо уг зохиол найруулагчаар дамжин өөр нэг хувилбар нь болж хувирдаг. Үүний нэгэн жишээ нь Их Британийн зохиолч Ж.К.Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттерын тухай өгүүлсэн зохиол юм.
Анх ном нь 1997 онд гарч, 2005 онд дэлгэцийн бүтээл болгосон түүхтэй. Харин бид энэхүү номыг Англи, Орос, Солонгос зэрэг өөр орны хэл дээр л уншдаг байсан цаг саяхан.
Номонд илүү гүн утга агуулга оршиж байдаг тул киног нь үзэхээс илүү номыг нь уншихын санал болгож байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх