Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс манай улс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртлээ


YOLO.mn | YOLO.MN
2018-10-30

- 47 жилийн түүхэнд анх удаа тивийн хэмжээний тэмцээн зохион байгууллаа -

Монгол Улсын Засгийн Газар, БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо 2018 оны 10-р сарын 26-28-нд Уран сайхны гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Манай улс энэхүү тэмцээнээс нийт 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж өмнөх амжилтаа ахиулан тивийн хэмжээний тэмцээнээс анх удаа медаль хүртсэн нь Гимнастикийн спортын түүхэнд тодоор бичигдлээ.

Монголын Биеийн тамир спортын эвлэлийн төв зөвлөлийн 1971 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 45/147 дугаар тогтоолоор Монгол улсад Уран сайхны гимнастикийн спортын төрлийг хөгжүүлэхээр шийдвэрлэж өдгөө 47 жилийн хугацаанд анх удаагаа энэхүү тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд БНХАУ-ын Тайвань, БНАСАУ, БНХАУ-ын Хонг Конг, Энэтхэг, Казакстан, БНСУ, Кыргызстан, Тайланд, Узбекстан, Вьетнам, Монгол нийт 11 орны 100 гаруй тамирчид, шүүгч, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцсон юм.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд БСШУСЯ-ны БТСБГазрын дарга Э.Мөнхбилэг, Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав нар үг хэллээ. Тэмцээний ерөнхий шүүгчээр Узбекистан улсын иргэн, Азийн Гимнастикийн холбооны Уран сайхны гимнастикийн техникийн хорооны Ерөнхийлөгч Гизелла Филиппова ажилласан бол тэмцээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар Групп” ХХК хамтран ажиллалаа.

ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТААС ДУРДВАЛ:

2018 оны 10-р сарын 26, 27-ны өдрүүдэд хагас шигшээ шатны ганцаарчилсан болон багийн төрлийн тэмцээнүүд явагдсанаас

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан төрөлд нийлбэр дүнгээр

1-р байранд 57.700 оноогоор Казакстан улсын тамирчин Sarybay Aidana Алтан медаль,

2-р байранд 50.600 оноогоор Солонгос улсын тамирчин Seo Geoun Мөнгөн медаль,

3-р байранд 48.450 оноогоор Тайван улсын тамирчин Kung Yun Хүрэл медаль хүртсэн бол Монгол улсын тамирчин, ОУХМастер Хашбатын Ундрам 47.800 оноогоор 4-р байрт.

Залуучуудын ганцаарчилсан төрөлд Нийлбэр дүнгээр

1-р байранд 60.400 оноогоор Казакстан улсын тамирчин Taniyeva Elzhana Алтан медаль,

2-р байранд 47.150 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju Мөнгөн медаль,

3-р байранд 44.000 оноогоор Кыргызстан улсын тамирчин Aisha Izabekova Хүрэл медаль

Багийн төрөлд Нийлбэр дүнгээр

1-р байранд 28.850 оноогоор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс Алтан медаль,

2-р байранд 23.900 оноогоор БНХАУ-ын Тайван улс Мөнгөн медаль,

3-р байранд 21.850 оноогоор Тайланд улс Хүрэл медаль тус тус хүртлээ.

ТЭМЦЭЭНИЙ 3 ДАХЬ ӨДӨР ШИГШЭЭ ШАТНЫ 1-Р ХЭСГИЙН ТЭМЦЭЭНД

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан Цагариг”-тай дасгалын төрөлд

1-р байранд 14.650 оноогоор Казакстан улсын тамирчин Sarybay Aidana Алтан медаль,

2-р байранд 14.100 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun Мөнгөн медаль,

3-р байранд 12.350 оноогоор Монгол улсын тамирчин Хашбатын Ундрам Хүрэл медаль

Залуучуудын ганцаарчилсан Цагариг”-тай дасгалын төрөлд

1-р байранд 14.650 оноогоор Казакстан улсын тамирчин Taniyeva Elzhana Алтан медаль,

2-р байранд 13.900 оноогоор Кыргызстан улсын тамирчин Aisha Izabekova Мөнгөн медаль,

3-р байранд 11.300 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju Хүрэл медаль

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан Бөмбөг”-тэй дасгалын төрөлд

1-р байранд 15.850 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun Алтан медаль,

2-р байранд 14.650 оноогоор Казакстан улсын тамирчин Sarybay Aidana Мөнгөн медаль,

3-р байранд 12.100 оноогоор Монгол улсын тамирчин Хашбатын Ундрам Хүрэл медаль

Залуучуудын ганцаарчилсан Бөмбөг”-тэй дасгалын төрөлд

1-р байранд 14.950 оноогоор Казакстан улсын тамирчин Taniyeva Elzhana Алтан медаль,

2-р байранд 13.600 оноогоор Кыргызстан улсын тамирчин Aisha Izabekova Мөнгөн медаль,

3-р байранд 12.050 оноогоор Монгол улсын тамирчин Сод-Одын Энхжин Хүрэл медаль

Багийн төрөлд 5 Цагариг”-тай дасгалын төрөлд

1-р байранд 16.800 оноогоор БНАСАУ Алтан медаль,

2-р байранд 14.100 оноогоор Тайвань улс Мөнгөн медаль,

3-р байранд 12.600 оноогоор БНСУ Хүрэл медаль

ТЭМЦЭЭНИЙ 3 ДАХЬ ӨДӨР ШИГШЭЭ ШАТНЫ 2-Р ХЭСГИЙН ТЭМЦЭЭНД

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан Булав-тай дасгалын төрөлд

1-р байранд 14.250 оноогоор Казакстан улсын тамирчин Sarybay Aidana Алтан медаль,

2-р байранд 12.500 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun Мөнгөн медаль,

3-р байранд 12.050 оноогоор Монгол улсын тамирчин Хашбатын Ундрам Хүрэл медаль

Залуучуудын ганцаарчилсан Булав-тай дасгалын төрөлд

1-р байранд 13.050 оноогоор Кыргызстан улсын тамирчин Aisha Izabekova Алтан медаль,

2-р байранд 13.000 оноогоор Казакстан улсын тамирчин Taniyeva Elzhana Мөнгөн медаль,

3-р байранд 12.250 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju Хүрэл медаль

Насанд хүрэгчдийн ганцаарчилсан Тууз”-тай дасгалын төрөлд

1-р байранд 14.400 оноогоор Казакстан улсын тамирчин Sarybay Aidana Алтан медаль,

2-р байранд 14.150 оноогоор БНСУ-ын тамирчин Seo Geoun Мөнгөн медаль,

3-р байранд 12.750 оноогоор Монгол улсын тамирчин Хашбатын Ундрам Хүрэл медаль

Залуучуудын ганцаарчилсан “Тууз”-тай дасгалын төрөлд

1-р байранд 13.200 оноогоор Казакстан улсын тамирчин Taniyeva Elzhana Алтан медаль,

2-р байранд 11.450 оноогоор Кыргызстан улсын тамирчин Aisha Izabekova Мөнгөн медаль,

3-р байранд 10.700 оноогоор БНСУ-ын тамирчин Moon Dongju Хүрэл медаль

Багийн төрөлд 2 Олс, 3 Бөмбөг”-тэй дасгалын төрөлд

1-р байранд 15.100 оноогоор БНАСАУ Алтан медаль,

2-р байранд 13.150 оноогоор Монгол улс Мөнгөн медаль,

3-р байранд 12.900 оноогоор Тайвань улс Хүрэл медаль

Энэ тэмцээний хамгийн онцлог шагнал болох Ганцаарчилсан баг”-ийн төрлөөр

1-р байранд 129.350 оноогоор Тайвань улс Алтан медаль,

2-р байранд 123.300 оноогоор Монгол улс Мөнгөн медаль,

3-р байранд 95.800 оноогоор Хонг Конг улс Хүрэл медаль тус тус хүртлээ.

МАНАЙ УЛСЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Багийн ахлагч: Г.Ерөөлбат

Багийн менежер: Ч.Отгонцэцэг, Б.Бат-Отгон

Дасгалжуулагч: М.Булган, Б.Болормаа

Шүүгч: Б.Хулан, Б.Халиун, Б.Эрдэнэзаяа

Тамирчин: Х.Ундрам, С.Энхжин, Г.Номин-Эрдэнэ, Ц.Зулзаяа, Б.Хишигзаяа, Б.Хишигбуян, А.Номинзул, Э.Элбэрэл, Э.Энхдалай, Ц.Энхжин, Г.Марал, У.Анхилуун, Г.Энх-Үжин, Б.Хүслэн

Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Медальт байрт шалгарсан тамирчид, дасгалжуулагч нартаа спортын өндөр амжилт хүсье!

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО

Уран сайхны гимнастикийн техникийн хороо

Зохион байгуулах хороо

#Sports