Бээжин хотод болсон арга хэмжээний үеэр Шаоми энэхүү утсыг танилцуулжээ. Зах зээлд байгаа утаснуудаас ялгарах гол зүйл нь мэдээж нүүрийг нь бүхэлд нь бүрхэх дэлгэц юм. Тэд нүүрний камер болон чанга яригчид зай гаргахын тулд дэлгэцээс нь хасахын оронд камер, чанга яригч зэргийг утасны ардаас гулсаж гарч ирдэг байхаар бүтээжээ.
Өмнө нь энэ загварыг Vivo, Oppo компаниуд жижиг мотор ашиглан бүтээж байсан бол Шаоми бас л өөр арга олж соронзыг ашигласан байна. Түүнчлэн дуудлага хүлээн авах зэрэгт тус хэсэг автоматаар гарч ирдэг гэнэ.
Ингэснээр Mi Mix 3-ын нүүрний 93.4 хувийг AMOLED дэлгэц бүрдүүлж байгаа юм. Түүнчлэн тус утасны нүүрэнд талд 24 мегафиксилийн камер, хоёр мегафиксилийн мэдрэгч байх бол ар талд нь 12 мегафиксилийн хос камер байгаа аж.
Ирэх 11-р сард Хятадад худалдаанд гарах Mi Mix 3-ын үнийн хувьд 10GB шуурхай санах ой (ШСО) + 256GB багтаамжтай хувилбар нь 720 ам.доллар, 6GB ШСО + 128GB багтаамжтай нь 475 ам.доллар, 8GB ШСО +128GB багтаамжтай нь 520 ам.доллар, 8GB ШСО + 256GB багтаамжтай нь 575 ам.доллар байх юм.
Эх сурвалж: Techrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх