Алдарт “Харри Поттер” уран сайхны киноны өхөөрдөм охины гол дүрээр үзэгч олны хайрыг татсан жүжигчин Эмма Ватсон өнгөрөгч бямба гарагт найз залуу Брендан Уоллестайгаа папарацци дуранд өртжээ. Бүсгүй олны танил нэгэнд бус жирийн нэгэн бизнесмен залууд хайраа өгчээ.
Тэд Мексикт амарч байсан бөгөөд тэндэхийн нэгэн ресторанд өдрийн хоол идэн, коктэйл уун цагийг зугаатай өнгөрөөжээ.
Ширээний хоёр талд суун, жаргалтай нь аргагүй яриа өрнүүлж байхдаа жүжигчин бүсгүй найз залуугаа үнсэж буй нь гэрэл зурагт тодхон буужээ. Ингээд тэд Холливудын гайхалтай хосуудын тоог нэгээр нэмэх нь гарцаагүй боллоо.
Эх сурвалж: dailymail.co.uk
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх