Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад энэ долоо хоногт нийтлэгдсэн шилдэг мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжлага, ярилцлагуудыг тоймлон уншигчиддаа хүргэж байна.
ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ МАНАЙ САЙТААС АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО
Бүх төрлийн урт болон богино хугацааны тэтгэлэгт хөтөлбөр нэг дор байршдаг хамгийн том платформ "Youth Opportunities" болон "Монгол Контент" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 115 улс оронд салбартай, хамгийн олон хэрэглэгчтэй платформд байршсан тэтгэлэгт хөтөлбөр болон бусад олон боломжийг монголын хүүхэд залууст ийнхүү зөвхөн YOLO.mn вэбсайт цаг алдалгүй хүргэж байхаар боллоо.
"Youth Opportunities" платформ нь тэтгэлгүүд төдийгүй сургалт, уралдаан, хөтөлбөр, семинар, дадлага болон ажлын байрнуудын талаарх мэдээллийг үнэ төлбөргүй түгээдэг. Энэ есдүгээр сараас албан ёсны үйл ажиллагаагаа Монголд эхлүүлсэн тус байгууллага манай орны залуусын тэр бүр мэддэггүй олон боломжуудад хүрэх гарцыг нээж өгч, дэлхийн тавцанд гарах, мэргэжил дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах болсон байна.
IT ИНЖЕНЕРҮҮД ӨСВӨР НАСНААСАА ЭХЛЭН СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
Өнгөрсөн амралтын өдөр /2018.09.09/ дэлхий дахинд өрсөлдөх чадвартай мэдээллийн технологийн монгол инженерүүдийг бэлтгэн гаргах нэгэн шинэлэг академи өөрсдийн сургалтын талаарх мэдээлэл болон танилцуулга хичээл хосолсон нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан юм. Дэлхийд алдартай Amazon, Google, Facebook зэрэг компаниудад ажиллаж байсан монгол инженерүүдийн байгуулсан "Nest Academy"-ийн гол зорилго нь ЕБС-ийн 7-10-р анги буюу дундаас ахлах ангийн хүүхдүүдэд зориулсан мэдээллийн технологийн сурагч инженер бэлтгэх зорилготой ажээ.
Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
“МИНИЙ АНХНЫ РОБОТ” СУРГАЛТААР ХҮҮХДҮҮД ШИРЭЭ ЦЭВЭРЛЭГЧ РОБОТ УГСАРЛАА
“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Миний анхны робот” сургалт үнэ төлбөргүй болж буй уг сургалтад оролцсон хүүхдүүд ширээ цэвэрлэгч робот угсарч сурлаа.
“Монголын бүтээлч ирээдүй-Технологид суралцъя” хөтөлбөр нь хүүхэд багачуудыг инженерийн боловсрол, практик мэдлэгт багаас нь суралцуулан, ирээдүйд шинийг санаачлан улс орны хөгжлийг тодорхойлох, бүтээлч иргэн болж төлөвшихөд урам өгч, дэмжих зорилготой гэдгийг хөтөлбөрийг санаачлагч “Монголын бүтээлч ирээдүй” ТББ-ын тэргүүн, НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа онцолж байв.
Сургалтын сурвалжлагыг ЭНД дарж уншаарай.
XI, XII АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
"Би хэн болох вэ?" эсээ бичлэгийн уралдааныг elselt.mn вэбсайтын "Миний маргааш" төслөөс зарлаж байгаа ба ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдах боломжтай юм байна.
Эсээнд өөрийн эзэмшихийг хүсч буй мэргэжил, түүний ач холбогдол, зорилгынхоо талаар захидал бичин elselt.mn фэйсбүүк хуудаст мэссэжээр илгээх ёстой бөгөөд энэ сарын 10-наас эхлэн аравдугаар сарын 10 хүртэл хүлээн авч байгаа ажээ.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
ЭНТЕРТАЙНМЕНТ
ЖИНХЭНЭ ХАЙРЫГ МЭДРҮҮЛЭХ КИНОНУУДЫН ЖАГСААЛТ
Кино урлагийн салбарт сонирхолтой, адал явдалтай, аймшигтай, инээдмийн зэрэг маш олон төрлийн кинонууд байдаг билээ. Тэр дундаас хүний амьдралтай ойр, хайр дурлалын тухай өгүүлэх гэгээлэг болон хөнгөн гунигтай кинонууд хүнд жинхэнэ хайрыг мэдрүүлж чаддаг шүү дээ. Тийм учир уншигчдадаа зориулан “Жинхэнэ хайрыг мэдрүүлэх найман Ази кино”-ны жагсаалтыг ЭНД дарж үзээрэй.
Тайлбар: My Sassy Girl /2001/
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
ДУУЧИН ТЕМПО: ХОРИН ХОЁР НАСТАЙДАА АНХНЫ ХАЙРТАЙГАА УЧИРСАН
Хичээл сургууль орж эхэлсэн намрын налгар өдөр төдийлөн ярилцлага өгөөд байдаггүй нэгэн залуу уран бүтээлч манай энэ удаагийн ярилцлагын булангийн зочноор уригдлаа. Шийдэмгий төрх, шударга үг, шинэхэн бүтээлүүд, романтик хайрын романсаараа бидний танил болсон дуучин Б. Болдбаатар буюу бидний мэдэхээр Tempo-той хийсэн ярилцлагыг минь тухлан сууж уншин, түүний дотоод ертөнцөөр хамтдаа аялахыг хүсвэл ЭНД дарж уншаарай.
YOLO: Нөхөрлөлийн үнэ цэн таны бодлоор юунд оршдог вэ?
-Нөхөрлөлийн үнэ цэн шударга, үнэнч байхад оршино. Найзууд нэгнээ ямар ч үед өмгөөлж хамгаалж нэгнийхээ төлөө бат зогсдог байх хэрэгтэй. Сайн найзууд найзынхаа ардуур муулдаггүй, найзыгаа сайн явахад атаархдаггүй. Жинхэнэ нөхөрлөл нэгэндээ хэзээ ч атаархдаггүй. Бие биендээ өөртөө хүсдэг зүйлээсээ ч илүүг хүсэж найзыгаа сайн хүнтэй учирч сайхан амьдрахад нь баярладаг хүнийг л найз нөхөр гэж хэлнэ байх. Зугаа цэнгэл баяр ёслолд хамт байхаас илүүтэй нэгнийхээ хэцүү үед дэргэд нь байх хэрэгтэй. Бие биетэйгээ баг зүүж харьцдаггүй яг л өөрсдийнхөөрөө үнэн байдаг хүмүүсийг л найзууд гэнэ. Найз чинь муу зуршилтай бол муухай ааштай бол тэрийг нь хэлээд засуулдаг байх хэрэгтэй. Түүнээс биш бялдуучилсан нөхөрлөл ямар ч үнэ цэнэгүй. Карьертай, гайгүй ажил мэргэжилтэй, хөрөнгө мөнгөтэй хүмүүс дээр очиж наалдаж нөхөрлөдөг нөхөрлөл их болсон. Би ийм нөхөрлөлд үнэхээр дургүй. Би багаасаа найзалсан найзуудтайгаа одоо ч хамт байдаг. Яг үнэндээ би олон найзтай хүн биш. Зүгээр л олон танилтай, цөөхөн найзтай хүн. Тэдгээр хүмүүс хэзээд миний төлөө байна гэдэгт би итгэдэг. Бусад нь бол зүгээр л танилууд. “Найз” гэдэг үг арай ахдахаар хүмүүс.
Ярилцлагыг: Б.Намуун
ТЕХНОЛОГИ
IPHONE-ИЙН ШИНЭ ЗАГВАР XS MAX...
Дэлхийн хамгийн баян компани болох Apple-ийн удирдлагууд 2019 оны үндсэн бүтээгдэхүүнээ танилцууллаа. Эдгээр нь iPhone Xs, Xs Max гар утаснууд юм. Тус компани ирэх онд эдгээр утсандаа ихээхэн найдлага тавьж, борлуулалтын дийлэнх орлогоо эдгээр утаснаас олно гэж тооцоолж байна.
Эдгээр утаснуудад өмнөх загваруудаасаа ялгарах ямар дэвшилтэт талуудтай талаар ЭНД дарж сонирхоорой.
ЗӨВЛӨГӨӨ
Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг ЭНД бас ЭНД дарж уншаарай.
ХИЧЭЭЛ, АЖЛЫН СТРЕССЭЭС ХЭРХЭН АНГИЖРАХ ВЭ?
Та стрессийн талаар хэр сайн мэдэх вэ? Өдөрт гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр стрессддэг байна. Энгийн ажил, хичээлийн өдрүүд болон өдөр тутмын үйл ажиллагаануудаас богино, урт хугацааны стрессүүдэд өртөж байдаг. Ачаалал ихтэй ажлын өдрүүд, мөн бие даалт, семинар гээд хийх зүйлс оюутан, сурагчдад маш их тулгардаг. Энэ үед заримдаа бид өөрийн мэдэлгүй стрессд амархан өртдөг ба үүний нөлөөгөөр биед итгэмээргүй өөрчлөлтүүд гардаг. Иймд үүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах, хэрхэн ангижрах талаар сэтгэл судлалын шинжлэх ухаанаар нотолсон чухал зөвлөмжүүдийг ЭНД дарж уншаарай.
YOLOmn – Үргэлж чамтай хамт
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх