Төрийн ордонд "Таны хүүхдийг танихгүй хүн хүмүүжүүлж байна" сэдэвт хэлэлцүүлэг яг одоо явагдаж байна. Хэлэлцүүлэгт өсвөр, залуу үеийнхнийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, холбогдох байгууллагын төлөөлөл илтгэл тавьж байгаа ба уг салбарын тулгамдаж буй асуудлуудыг тал бүрээр хөндөн ярилцаж байна. Илтгэгчид цахим орчны гэмт хэргийг бууруулахад чиглэсэн хууль хяналтыг сайжруулахад шаардлага тулгарч байгааг онцолж байв.
Илтгэлүүдэд дурьдсан зарим сэрдхийм мэдээллийг тоймловол:
Хүүхэд залуусыг цахим гэмт хэргээс сэргийлэх, тэр дундаа эдгээр төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос өмнө урьдчилан сэргийлж, өсвөр насны цахим хэрэглээнд анхаарал тавих, эцэг эх асран хамгаалагч нарын хараа хяналтыг сайжруулах зорилгоор ЦЕГ-аас UNFRIEND аяныг сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм. Энэ аяны хүрээнд цагдаагийн байгууллагаас иргэдэд чиглэсэн мэдээ контент, сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэхээс гадна ТББ, оюутан залуустай хамтарч олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн тухай ч дурьдаж байлаа. Тухайлбал, цахим орчинд “Санхүү өгнө авна”, “Сайн ахтай болъё”, “Эмо” нэртэй фэйсбүүк группууд нээгдэж ихэвчлэн насанд хүрээгүй залуусыг элсүүлж улмаар амиа хорлох, биеэ үнэлэх, садар самуунд уруу татах зэрэг зөрчлүүд илэрч байгаа аж. Иймээс цагдаагийн байгууллагаас эдгээр групп, хуурамч хаягийг илрүүлэн, хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллаж байгаа ажээ.
Дашрамд дурьдахад Монгол улсын хэмжээнд 2 сая 330 мянга орчим ухаалаг утас хэрэглэгдэж байгаагийн 50 хувь орчмыг нь өсвөр залуу үеийнхэн эзэмшиж байгаа гэсэн тоо бий. Мөн манай улсын хэмжээнд 15-34 насны залуус идэвхтэй фэйсбүүк хэрэглэдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх