Шинэ он гараад “шинэ хүн” болох төлөвлөгөөтэй байсан болов ч нэг л болж өгөхгүй, бууж өгөх гэж байна уу? Гэхдээ үнэн хэрэгтээ нэг л шөнийн дотор цоо шинэ нэгэн болно гэдэг ид шид шиг л зүйл шүү дээ. Зөв дадал, амьдралын хэмнэл гээд ярихаар л улиг болсон зүйл мэт санагдаж магадгүй ч өөрийгөө өөрчлөх хамгийн хүчирхэг зэвсэг бол “дадал”. Бас хэт том зүйл хийж эхлэх нь амархан шантрах шалтгаан болох учраас доорх жижиг үйлдлүүдээс эхлэн дадал болгоорой. Өөрийгөө бүтээх эрүүл сэтгэл зүйтэй байна гэдэг яг л эрүүл бие шиг чухал юм шүү.
#1 Өдрийн цагаар дугхийх
Зөвхөн бага насны хүүхдүүд л өдрийн цагаар унтах ёстой гэдэг ташаа ойлголт юм. Бүх насныхан өдрийн цагаар 15-20 минут дугхийх нь үр бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна санаа сэтгэлийг тайвшруулах болно.
Image1
#2 Хайртай хүнээ тэврэх
Судалгаагаар хайртай хүнээ өдөр бүр тэвэрдэг хүн сэтгэл гутралд өртөх магадлал бага байдаг гэнэ. Тэврэлдэхэд сэтгэл тайтгарч, зүрхний шигдээсээр өвчлөх эрсдэл ч буурах болно. Мөн хэн хэндээ аз жаргалыг дамжуулж байдаг аж. Зөвхөн хайртай хүнээ ч гэлтгүй ойр дотны нэгнээ халуун дулаанаар тэврээрэй.
Image2
#3 Гартаа мөс атгах
Өвлийн хүйтэнд өдөр бүр давтаад байхааргүй арга ч гэлээ гартаа хүйтэн мөс атгах нь сэтгэл түгшүүрийг арилгах сонирхолтой арга юм. Мөс атгах нь богино хугацаанд анхаарлаа хүйтэнд төвлөрүүлж, санаа зовоосон асуудлуудаас тань ангижруулж чадна.
#4 Өдөр бүр 10 минут алхах
Өдөрт 10 минут салхилан алхах нь 45 минутын дасгал хийсэнтэй адил сэтгэлийн түгшүүрийг намжаан, сэтгэл санааг өргөх ид шидтэй. Бас алхах эрүүл мэндэд ч тустай гэдгийг бид мэднэ.
Image3
#5 Инээмсэглэх
Инээмсэглэх үед хүний бие аз жаргалтай мэдрэмжээр цэнэглэгддэг. Бас судалгаагаар инээмсэглэх үед “жаргалтай байгаа юм байна” гэх мессеж тархинд очдог тул стрессийг бууруулах болно. Инээмсэглэж байгаа хүн ямар сайхан харагддаг гээч. Магадгүй та нүүрээ будаж амжаагүй бол зүгээр л инээмсэглэхэд хангалттай.
#6 Өглөө ороо хураах
Өглөө бүр босмогцоо ороо хураах нь сэтгэл санааг өргөн, үр бүтээлтэй мэдрэмж төрүүлэх болно. Бас монголчууд ороо хурааж гарахад тухайн өдрийн ажил үйлс бүтэмжтэй байдаг гэж ярьдаг.
#7 Унтахаасаа 30 минутын өмнө утаснаасаа холдох
Бид бүхэл өдрийн турш утастайгаа зууралддаг. Бүх мэдээ мэдээлллээ утаснаасаа авч, бусадтай үргэлж утсан холбоо үүсгэдэг бидний энэ цаг үед утасгүй байна гэдэг маш хэцүү. Гэхдээ ядаж л шөнө орондоо ороод утаснаасаа хөндийрөх хэрэгтэй. Утсаа харсаар унтах нь биеийг бүрэн амрааж чадахгүй. Хангалттай хугацаанд унтаж амарсан ч тархи бүрэн амрахгүй тул унтахаасаа 30 минутын өмнө утсаа холдуулахаа мартуузай.
#8 Ширээгээ цэгцлэх
Өдөрт 10 минут зарцуулан ширээгээ цэгцэлж байгаарай. Жаахан ч гэсэн цэгцтэй цэвэрхэн мэдрэмж сэтгэлийн түгшүүрийг намжаадаг юм шүү. Мөн цэвэр цэмцгэр орчинд хүний тархи илүү хурдан сэтгэж чаддаг байна.
#9 намуухан ая сонсох
Судалгаагаар өдөрт ердөө зургаан минут л намуухан ая сонсох нь сэтгэл санааг гайхалтай сэрээх болно. Мөн их ажлын дараа өөрийгөө жаахан ч гэсэн амрааж сандал дээрээ тухлаад аяга халуун кофетой намуухан аянд саатаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх