Хичээлийн шинэ жилийн бэлтгэл эхэлсэн эдгээр өдөр та цахилгаан бараа, тавилга авахаар төлөвлөсөн ч их хотын түгжрэлд саатан, хэн нэгний цаг завыг хүлээн хараахан амжаагүй яваа юм биш биз.
Тэгвэл НЭКСТ Электрониксийн зүгээс энэ бүх асуудлыг шийдэхээр энэ БААСАН ГАРАГ буюу наймдугаар сарын 24-нд Улаанбаатар хотын гурван салбар дэлгүүртээ ШӨНИЙН ХУДАЛДААГ зохион байгуулахаар болжээ.
Та ажлын цагт баригдахгүй, дугаарын хязгаарлалтад оролгүйгээр 19.00-00.00 цагийн хооронд НЭКСТ Электроникст худалдаалж буй цахилгаан бараа, тавилгыг 5 - 50% хүртэл онцгой хямдралтай худалдан авах боломжтой болох юм байна.
Энэ оны 3 сард НЭКСТ Электроникс Шөнийн худалдааг анх удаа зохион байгуулсан нь хэрэглэгчдийн таашаалд хүрсэн бөгөөд энэ удаад хурим найрын улиралтай давхцуулан завгүй хэрэглэгчиддээ хүрч ажиллаж буй нь энэ.
Гэр бүлийн гишүүдийн ажлын цаг болон дугаарын хязгаарлалтад орохгүйнээр хэрэгцээт гэр ахуйн цахилгаан бараа, тавилгаа санаанд оромгүй хямд үнээр авах боломж зөвхөн энэ шөнө тохиох гэж байгааг дуулгахад таатай байна.
Хямдралтай, хүртээмжтэй энэ худалдаанд бас нэг онцлох зүйл бий. Ихэнх хүн авах гэж буй бүтээгдэхүүнээ сонгохдоо төдийлэн нарийн мэдлэггүй байдаг. Тэгвэл энэ шөнө Нэкст-ийн залуус хүрэлцэн ирсэн хэрэглэгч нарт бараа бүтээгдэхүүн сонголтод мэргэжлийн түвшин зөвлөгөө өгөх тул таны алдаж болохгүй боломж энэ байна гэдэгт итгээрэй.
Онцгой хямдралтай шөнийн худалдаа энэ баасан гарагийн 19:00-00:00 цагийн хооронд
Хямдралтай барааны тоо ширхэг хязгаартай тул эрт ирсэн нь илүү сонголттой гэдгийг сануулах нь зүйтэй болов уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7719-9999 утсаар лавлаарай. ?
Мөн та https://www.facebook.com/events/1070064709838195/ event -д нэгдэж хямдралын мэдээлэл аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх