Жил бүрийн зун уламжлал болгон зохион байгуулдаг Япон поп соёлын өдөрлөг энэ жил хүүхэд залуусын дунд маш өргөн цар хүрээг хамран үндэсний соёл амралтын хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө. Тус өдөрлөгт олон хүүхэд залуус хүрэлцэн ирж Японы алдарт косплэй тэмцээн болон дууны тэмцээнүүдэд идэвхитэй оролцсон. Мөн урилгаар Японы мэргэжлийн косплэйчид, охидын хамтлагууд хүрэлцэн ирж арга хэмжээг улам сонирхолтой болгосон юм.
Өдөрлөг болж буй газарт ирэхэд л эргэн тойрон Японы соёлыг харуулсан олон сонирхолтой зүйлсүүд их байв.
Хүслээ бичээд өлгөдөг сонирхолтой нэгэн булан байв. Үүнд маш олон залуус хүслээ бичин өлгөж байлаа.
Япон дууны CD-нүүд болон бэлэг дурсгалын зүйлүүд, биен дээр зураг зурах гээд сонирхол татахуйц олон зүйл байв.
Өдөрлөгт оролцохоор хүрэлцэн ирсэн хүүхэд залуус хэрхэн хувирсныг харцгаая.
Анх удаа косплэй тэмцээнд ороцохоор ирсэн Б. Ариунтуяа: “Өмнө жил би ирж үзээд энэ жил ороцохоор төлөвлөж байсан. Энэ жил анх удаа косплэй болж байна. Дүрээ бэлдэхийн тулд хоёр сарыг зарцуулсан”.
Хамгийн бяцхан косплэй 4 настай.
Японы охидын хамтлаг болох “Fes tive” болон “Wonder weed” хамтлагууд ая дуугаа өргөв.
ТЭМЦЭЭНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ БУЮУ ЯЛАГЧИЙГ ТОДРУУЛАХ АГШНААС...
Дууны тэмцээний ялагч
Косплэй тэмцээний ялагчид
Мэргэжлийн косплэйчин өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд залуустай хамт зургаа татуулж байлаа. Мөн тэмцээнд оролцсон косплэй нар маань ч хамт зургаа авахуулав.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх