Ямар ордонд төрснөөсөө хүмүүсийн зан араншин, цаашилбал хувь төөрөг нь хүртэл тухайн орддоо нийтлэг байдаг гэдэгт өрнийн зурхайд итгэгчид эргэлздэггүй. Энэ удаа та бүхэн бүх ордныхны уурлах сэтгэл хөдлөл хэр өөр байдгийг сонирхоорой.
Хонь бол гал махбодтой. Магадгүй чи тэдэнтэй ойлголцохгүй байвал тэд шатаж мэднэ. Тэд түргэн зантай. Түүнтэй яаж харьцана тэд эргүүлээд тэгж ханддаг. Түүний замд ямар нэгэн зүйл саад болвол сэтгэлээр унадаг.
Үхрийн ордныхон амархан ууралдаггүй. Чи түүнийг уурлахыг үзэх нь их ховор. Хэрвээ чи тэдэнд муу зүйл хийвэл чамтай дуугархаа болино. Харин тэднийг өвтгөвөл тэд эргүүлээд чамтай муухай харьцана. Тэд хэн нэгнийг өвтгөвөл хэзээ ч түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй.
Чи тэднийг сайн мэдэхгүй, эсвэл тэдэнд итгэдэггүй бол тэд чиний толгойг эргүүлэх болно. Тэд ууртай байдлаас хол. Ихэнх ихрүүд түргэн огцом аашгүй. Хэрвээ тэдэнд муухай зүйл хийвэл чамд өөрийгөө харуулах болно. Гэхдээ тэд удаан тийм байхгүй.
Мэлхийнүүд маш хөөрхөн. Энэрэнгүй , зөөлөн ааштай. Тэд нилээн идэвхигүй. Хэрвээ тэдэнд муухай хандвал эргүүлээд чамд өөрийнхөө талаар хэлэх болно. Чи тэдэнд үнэхээр муухай хандвал тэд чамд сүр хүчээ харуулж хамгийн сүүлд нь харьцагаа таслах болно.
Арслангууд түргэн ааштай бас гал махбодтой. Хэрвээ чи тэднийг уурлуулвал тэд чамтай ямарваа нэгэн зүйл хийхгүй. Мөн мэдээж чамтай ярихгүй. Тэр яг гал махбодтойгоо ижил. Тэд чимээгүй хэрнээ хурдан ууралдаг бас хурдан уур нь гардаг.
Охины орныхон бол хамгийн тэвчээртэй орд. Тэд бусад ордтой харьцуулбал маш бага ууралдаг. Хэрвээ тэд уурлавал маш удаан хугацаанд уур нь гардаг. Хэрвээ та түүнд муухай хандвал та сайн найзаа алдлаа л гэсэн үг. Мөн тэд үүнийг амархан мартаддаггүй.
Жинлүүрийнхан бол энх тайвны бэлгэ тэмдэг. Тэд бүх уур хүргэх зүйлсээс зайлсхийдэг. Амьдрал болон үерхэл нөхрийнхөө дунд аз жаргалтай байдлын тэнцвэрийг алддаггүй. Тэдний амьдрал уур уцааргүй, бүрэн дүүрэн байдаг. Хэрвээ тэд уурлавал эхний үйлдлээ тооцоолж хийдэг.
Хэрвээ хилэнцийнхэн уурлавал тэд нүдээ аниад биеийн хэлээрээ үзүүлдэг. Чи тэдний муу талыг үзэхийг хүсээд хэрэггүй. Учир нь тэд уурлуулсан хүнээсээ заавал өшөө авдаг. Хэрвээ чи тэднийг дахин уурлуулах юм бол тэд чиний амьдралд ч оролцож магадгүй.
Нумын ордныхон их хүч чадалтай. Хэрвээ тэднийг уурлуулах юм бол тэд гал махбодоо харуулдаг. Тэд шудрага бус, эсвэл урвалтыг үнэн голоосоо тэвчдэггүй. Чи түүнийг уурлуулах юм бол чиний ярьж байгааг сонсохыг хүсддэггүй. Ууртай үед нь чи түүнд тушаал шаардлага тавьбал тэсэрч магадгүй.
Матрууд бол шороо махбодтой бас нэгэн орд. Тэд ихэвчлэн дэлбэртлээ ууралдаггүй. Аль болох тайван байхыг хүсдэг. Тэдний тэвчээрийг бартал уурлуулсан үед тэд “дэлбэрдэг”. Чи хэрвээ тэднийг галзууртал нь уурлуулсан бол аль болох өндөр газар гарах хэрэгтэй. Матарнууд өндөр шалгууртай. Чи тэдэнтэй ямар нэгэн зүйл төлөвлөөд түүнийгээ хийгээгүй бол тэд чамд урам хугарч ууралдаг.
Хумхууд маргалдаан болон өдөөн хатгасан янзтай харилцаанд байж чаддаггүй. Хэрвээ чи тэднийг уурлуулвал чамд буулт хийнэ гэж санасны ч хэрэггүй. Тэд уурласан үедээ байгальд гарах юмуу, эсвэл удаан хугацаанд ууртай хэвээрээ байдаг. Заримдаа зүгээр л чиний талаар бичиж үлдээгээд харьцаагаа тасладаг.
Ус махбодтой болохоор тэдний сэтгэл хөдлөл нууцлагдмал. Заримдаа тэдний уурлаж байгаа мэдэгдэхгүй. Тэд маргалдаанд дургүй ба ямар нэгэн зардлаас зугтаадаг. Мөн тэд зарим орд шиг биш. Тэд бүх зүйл дууссан ч гэсэн өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нуусаар л байдаг. Загаснууд бусдад атаархахдаа, сэтгэл хөдлөлөө барьж чаддаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх