Хосууд хамтдаа үзэхэд тохиромжтой 14 КИНО


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-07-23

Хосууд гоё орчин бүрдүүлэн, дуртай амттанаа идээд, буйдан дээр тухлан кино үзнэ гэдэг үнэхээрийн гоё мэдрэмж. Тиймээс уншигчиддаа хосууд үзэхэд тохиромжтой 14 киног санал болгож байна. Кино бүр шинэ адал явдал, сонирхолтой түүхүүд, дурсамж, сургамжийг өгөх учраас таалагдсанаа сонгож үзээрэй.

  1. The Fault In Our Stars

Hazel, Augustus хоёр хоёулаа хорт хавдартай өсвөр насныхан. Эдгэрэх найдвар багатай өвчтэй хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих нэгэн сүмийн цуглаан дээр хоорондоо танилцдаг. Үзэл бодол нь нийлсэн тэд бие биедээ дурлаж үйл явдал үргэлжилнэ.

  1. Twilight

Залуу бүсгүй цус сорогчид дурлаж олон эрсдэлтэй нүүр тулна. Тус кино дөрвөн ангитай.

  1. Everything, Everything

Өөрийнхөө бүхий л амьдралыг гэрийн хорионд хязгаарлуулан амьдарч байсан охин хажуу айлын хөвгүүнд дурлажээ...

  1. The Notebook

Ядуу эр, баян айлын охин хоёр бие биедээ хайр сэтгэлтэй болсноор тэдний дурлалын ээдрээт урт түүх эхэлдэг. Насны эцэст бүсгүй алцхаймер өвчин тусан ой санамжаа алддаг ба нөхөр нь түүнд тэдний хайрын түүхийн тэмдэглэлийг уншиж өгнө.

  1. Me Before You

Нэгэн хотод амьдардаг бүсгүй асрагчийн ажил хийж эхэлнэ. Осолд орсны улмаас бүх бие нь мэдээгүй болсон залууг асрах болсноор түүний амьдрал орвонгоороо өөрчлөгддөг.

  1. If I Stay

Машины ослын дараагаар бяцхан Миа Холл /Mia Hall/-ын амьдрал маш хурдан өөрчлөгжээ. Тэр ухаангүй байх үедээ өөрийнхөө төсөөлснөөс өөрөөр амьдрах эсэхээ шийдэх хэрэгтэй болов. Тэр үргэлжлүүлж чадвал сонголт түүний гарт.

  1. Titanic

Язгууртан угсааны 17 настай охин аварга том тансаг хөлөг онгоц дээр явахдаа ядуу зураач залууд дурлан үйл явдал үргэлжилнэ.

  1. The Princess Bride

Гэрээсээ гарахаас айдаг хүүд өвөө нь “Сүйт гүнж” нэртэй үлгэрийг уншиж өгсөнөөр үйл явдал үргэлжилнэ.

  1. Up

78 настай өвгөн хайрт гэргийнхээ насаараа мөрөөдсөн аяллыг гүйцэлдүүлэхээр агаарын бөмбөлгүүдээр хөөрнө. Санамсаргүй нэгэн бяцхан скаут хүү түүнтэй хамт явсанаар адал явдал өрнөнө.

  1. La La Land

Төгөлдөр хуурч залуу болон жүжигчин бүсгүй хоёрын хайр дурлалын түүхээр үйл явдал үргэлжилнэ.

  1. Valentine’s Day

Гэгээн хайрын баярын өдөр хосууд бие биенээ баярлуулахаар догдлоно. Олон хайрын түүхийг энэ киноноос хүлээн авч үзээрэй.

  1. Juno

Миннесота дахь дунд сургуулийн сурагч 16 настай Жюно /Juno/ охин сайн найз Блийзер /Bleeker/-тэйгээ хамтран жирэмсний дараах шинж тэмдэгүүдийг мэдэх гэж байгаад нэг мэдэхэд өөрөө жирэмсэн болсон байдаг. Хүсээгүй жирэмслэлттэй нүүр тулсан тэрээр хүүхдэдээ сайн эцэг эх олж өргүүлэхээр шийдсэнээр хөгжилтэй үйл явдлууд өрнөдөг. 

  1. Beauty and the Beast

Мангас болон хувирсан залуу жонон болон үзэсгэлэнт бүсгүй хоорондын хайр сэтгэлийн тухай өгүүлнэ.

  1. Love, Simon

Simon бол найзууд болон гэр бүлийнхнээсээ маш том нууцыг тээж яваа залуу. Тэр ижил хүйстэн. Гэвч нууцыг нь задлах гэсэн аюултай тулахдаа бүгдэд үнэнээ дэлгэнэ.

Эх сурвалж: Cosmopolitan.com

#Movie, #Love, #Couple