"Би найзтай болмоор байна"


Сондор | YOLO.MN
2016-04-19

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

Асуудал: Би их ганцаардаж байна

Гэхдээ их сургуульд ороод сайн найзтай болно гэж өөртөө хэлээд л тайвширдаг даа. 17 настай Д...

Сайн байна уу? Намайг Д... гэдэг 17 настай. Эрэгтэй. Би заримдаа их ганцаарддаг. Учир нь надад үнэхээр сайн найз бараг байхгүй ээ. Гэхдээ анги дээрээ найзуудтай л даа. Одоо ЭЕШ өгөх гээд зав бага байгаа болохоор тийм их ганцаардахгүй байна л даа. Найз минь надтай үргэлж хамт байдаг бол сайхан л байна. Гэхдээ их сургуульд ороод сайн найзтай болно гэж өөртөө хэлээд л тайвширдаг даа

 

Зөвлөгөө: Сургалт, дугуйлан, секцэнд хамрагдаж олон нийтийн дунд идэвхтэйгээр цагийг өнгөрүүлээрэй

Янз бүрийн сургалт, дугуйлан, секцэнд хамрагдаж олон нийтийн дунд идэвхтэйгээр цагийг өнгөрүүлээрэй. Энэ үед чамтай адил сонирхолтой найзууд олноор гарч ирэх болно. ЭЕШ-ээ амжилттай өгөөрэй. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл судлаач И.Тогтуун

Сайн уу? Чамд энэ өдрийн мэнд хүргэе.

Өсвөр насанд бие физиологи болон сэтгэл зүйн хувьд олон өөрчлөлтүүд бий болдог. Энэ үед ганцаардал хүн бүрт л тохиолддог. Өөрөөс нь бусад хүүхдүүд найзтай юм шиг, өөрөөс нь бусад хүүхдүүд жаргалтай байгаа юм шиг санагдаж, бусдад их атаархдаг үе. Тэгэхээр шууд л өөрийгөө гутранги болголгүй юун түрүүнд өөрийгөө танин мэдэж, өөрийгөө олоорой. Янз бүрийн сургалт, дугуйлан, секцэнд хамрагдаж олон нийтийн дунд идэвхтэйгээр цагийг өнгөрүүлээрэй. Энэ үед чамтай адил сонирхолтой найзууд олноор гарч ирэх болно. ЭЕШ-ээ амжилттай өгөөрэй. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Найз #Ганцаардал