ЗАХИДАЛ: Би СУРГУУЛЬ СОНГОЛТ дээрээ яг яах учраа олохгүй байна


ССҮТөв | YOLO.MN
2018-06-21

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би сургууль сонголт дээрээ яг яах учраа олохгүй байна

Би 9 төгсөх ангийн сурагч л даа. Гэтэл бараг өдөр болгон шахуу “МСҮТ гоё, МСҮТ ирээдүйтэй” гэсэн толгой эргэм лекц тавьдаг боллоо. Нэг бодлын маш ашигтай юм шиг... МСҮТ рүү ормоор ч юм шиг санагдах юм. Би сургууль сонголт дээрээ яг яах учраа олохгүй байна. Надад зөвлөөч?

ЗӨВЛӨГӨӨ: Нэгдүгээрт авч үзэх ёстой зүйл нь сургууль биш МЭРГЭЖИЛ өөрөө юм

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил бүхэн сайхан гагцхүү бид сурах гэж байгаа мэргэжлээ сайн судлах хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл чи аль сургуульд орох вэ гэдгээс биш ямар мэргэжил сонгох вэ гэдгээс эхлэн бодвол шийдвэрээ гаргахад хялбар болно. Чиний сонгосон мэргэжил МСҮТ-д олгогддог бол яагаад болохгүй гэж? Мөн чиний сонгосон мэргэжлээр цаашид суралцахад МСҮТ туслаж чадахаар бол яагаад болохгүй гэж? Харин мэргэжлээ сонгоогүйгээр МСҮТ-н ямар нэг анги гэж харж байгаа бол бага зэрэг эрсдэлтэй юм.

Учир нь мэргэжилдээ дур сонирхолтой юу гэдгээ сайтар нягталж судлаагүйгээр мэргэжлээ сонгосноос болж сургуулиа орхих, дахин өөр чиглэлээр сурах зэргээр зардал гарах эрсдэлтэй байдаг. Мөн сурч буй сургуульдаа дургүй, хамт олонтойгоо уусч чадаагүй хүүхдүүд ч сургуулиасаа гарах эсвэл үр дүнгүй сурах хандлагатай.

Тэгэхээр чиний сонгох мэргэжил болоод сургууль хоёулаа чухал ч нэгдүгээрт авч үзэх ёстой нь мэргэжил өөрөө юм. Сонгосон мэргэжил чинь чамд таалагдаж байвал чи тэр мэргэжлийнхээ эзэн нь болж чадна. Чамд амжилт хүсье.

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#letter #friendship #schoollife