Эдгээр хүмүүс байгаагүй бол орчлон ертөнц ямар байх байсныг төсөөлшгүй. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүсийн сониуч зан нь амжилтад хүргэсэн байдаг. Тиймээс та ч гэсэн сониуч зангаа битгий хаяарай. Хэзээ нэгэн цагт агуу нээлтийн эзэн болох ч юм бил үү. Үгүй юм аа гэхэд ямар нэгэн амжилтад заавал хүрнэ шүү дээ. Ингээд та бүхэндээ дэлхийн түүхэнд бичигдсэн 10 эрдэмтдийг танилцуулъя.
10. MARIE CURIE (Мария Кюри) 1867-1934
"Юу хийснийг хэн ч анзаардаггүй юм, зөвхөн юу хийх дутуу байна түүнийг л харж чаддаг байх ёстой."
Польшийн физикч, химич Мария бол цацраг идэвхт бодисын салбарт анхдагч нэгэн. Зөвхөн ганцхан л хүн хоёр өөр шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авчээ.
Түүний энэхүү амжилтад нөлөөлсөн хүчин зүйл бол цацраг идэвхт бодисын онолоор хийгдсэн бүтээл нь юм. Тэрээр цацраг идэвхт бодисын изотопыг тусгаарлах арга, химийн үелэх систем дэхь Ради, Полони элементийг анх нээн илрүүлж байжээ.
9. ALAN TURING (Алан Тюринг) 1912-1954
"Шинжлэх ухаан бол ялгаатай тэгшитгэл. Шашин шүтлэг бол энэ нөхцөл байдлын хил хязгаар."
1936 онд түүний санал болгосон абстракт тооцоолон бодох машин “Тюринг” нь өргөн хүрээнд зориулсан компьютер юм. Энэ машин нь алгоритмын ойлголтыг томъёолдог ба одоо болтол янз бүрийн онолын болон хэрэглээний судалгаанд ашиглагдаж байна. Олон нийт түүнийг информатикийн болон хиймэл оюун ухааны эцэг хэмээн үздэг билээ.
8. NIELS BOHR (Нилс Бор) 1885-1962
"Шинжээч гэдэг бол маш нарийн талбарт хийж болох бүхий л алдааг хийсэн хүн юм."
Данийн онолын физикч, цөмийн онолын эцэг гэгддэг бөгөөд цөмийн эрчим хүчний талаар судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. Тэрээр 1903 онд Копенхагены их сургуульд элсэн орж, 1911 онд Англид очиж суралцсан бөгөөд тэр үедээ Манчестерийн их сургуульд Эрнест Резерфордын удирдлаган дор цөмийн загварын судалгаанд оролцож байв. Копенхагены их сургуульдаа буцаж ирээд Макс Планкын таамаглалыг Резерфордын цөмийн загварт хэрэглэж, 1913 онд Борын цөмийн загварыг гаргаж авсан байна. 1921 онд Копенхагенд Онолын физикийн судалгааны хүрээлэнг байгуулж, гадаадын физикчдийг урьж, Копенхагены сургууль гээч зүйлийг бий болгожээ. Цөмийн физикт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж 1922 онд Нобелийн шагнал олгосон байна.
7. MAX PLANCK (Макс Планк) 1858-1947
Тэрээр Квант онолыг үндэслэснээрээ XX зууны агуу физикчдийн нэг гэж зүй ёсоор тооцогддог юм. М.Планк нэрт физик-химич В.Нернстийн электролитийн онолд тулгуурлан электролит уусмалын потенциалын ялгаварыг бодож гаргасан билээ. Түүний цацралын термодинамик онолын бүтээлүүд нь ихээхэн ач холбогдолтой болсон юм. Ийнхүү үнэмлэхүй хар биеийн цахилгаан соронзон цацралын спектрт энергийн хуваарилагдах томъёог гаргасан байна. Үүнийг Планкийн хууль гэдэг. Туйлын бага масстай эгэл бөөмийн хөдөлгөөний хуулийг илэрхийлэхэд хэрэглэгддэг тогтмол хэмжигдэхүүнийг бодож гаргасан нь одоо Планкийн тогтмол нэртэйгээр өргөн хэрэглэгдэж байна. М.Планк энэ хэмжигдэхүүнийг бодож гаргасанаар шинэ физик, өөрөөр хэлбэл квант физикийн эриний эхийг тависан байна. Шинжлэх ухаанд оруулсан гарамгай хувь нэмрийг нь үнэлж 1918 онд түүнд Нобелийн шагнал хүртээсэн юм.
6. ARISTOTLE (Аристотель) 384-322 МЭӨ
"Хүмүүс бүгдийг мэдэхийг хүсдэг."
Аристотель бол Грекийн философич, түүхэн дэх хамгийн анхны эрдэмтэн, шинжлэх ухаанч юм. Түүний үзэл бодол санаа нь эрдэмтдэд олон жилийн турш хүчтэй нөлөөлсөн. Тэрээр эртний Грекийн гүн ухаантан Платоны шавь юм. Гэхдээ Аристотель Платоны сургуулиас тусгаарлаж Афинд өөрийн бие даасан сургууль лицей байгуулж "Физик", "Метафизик", "Оюун санааны тухай", "Аналитик", "Категори", "Улс төр" зэрэг алдарт зохиолуудаа бичсэн бөгөөд нийт 150 орчим бүтээл туурвижээ. Аристотелийн зохиолууд нь нэвтэрхий толь бичгийн шинжтэй бөгөөд маш өргөн хүрээтэй асуудлыг гүнзгий авч хамарсан байдаг юм. Аристотелийн нэг түүхэн үнэт гавьяа бол шинжлэх ухаанд ангилалт хийж, философийн шинжлэх ухаан биеэ даасан тусгай шинжлэх ухаан болохыг нотолж, түүний роль, ач холбогдлыг нэн товойлгон тавьсанд оршино. Аристотель нь Эртний Грекийн их сэтгэгчдийн дотор нэг ноён оргил нь болж чадсан юм. Манай оронд түүний "Туурвил зүй" зэрэг бүтээл нь хэвлэгджээ.
5. LEONARDO DA VINCHI (Леонардо Да Винчи) 1452-1519
"Эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх замаар маргаан үүсгэж буй хэн бүхэн өөрийн ухааныг ашигладаггүй, тэр зөвхөн оюун ухаанаа ашигладаг."
Леонардо бол математикийн шинжээч, инженер, зохион бүтээгч, анатомист, зураач, уран барималч, архитектор, ботаникч, хөгжимчин бас зохиолч юм. Тэр нисдэг тэрэг, танк, оёдлын машин, нарны системийг төвлөрүүлэх, тооны машин, давхар их бие бас тектоник хавтангийн онолыг гаргасан. Леонардо да Винчи нь Итали улсын Флоренц хотын ойролцоо Винчи гэдэг газар 1452 онд нотариатч Пьеро да Винчийн гэр бүлд мэндэлжээ. Леонардо Да Винчиг Кристина гэдэг Эмэгтэй тариачин байсан гэж зарим тариачид үздэг байна. Хүмүүс Леонардо Да Винчигийн насыг нь ч мэддэггүй байна.Тэр бага наснаасаа ажил хөдөлмөр эрхэлж 15 нас хүрэх үедээ уншиж, бичиж сурч, бага зэрэг арифметикийн ухаан сурчээ. Түүнийг 15 настай байхад нь аав нь Андрей Верокио гэдэг нэгэн авъяас билигтний туслах болгосон нь Леонардод амьдралын чухал алхам болжээ. Леонардо эндээс маш ихийг сурчээ. Ганц зураг ч биш янз бүрийн хөдөлгүүр, механик техникийн тухай ч мэдлэгтэй болов. Хожим түүний нээлт хийсэн бүхний үндсийг энд л сурсан гэж болно.
4. GALILEO GALILEI (Галилео Галилей) 1564-1642
"Бүх үнэнийг олж илрүүлсний дараа ойлгоход хялбар байдаг."
Тэр бол Италийн физикч, математикч, философич, анатомич юм. Тэрээр 18 насандаа Пизаний их сургуульд эмчийн мэргэжлээр суралцаж байжээ. Галилей математик физикийг маш их сонирхдог байв. 1589 оноос Пизанскийн их сургуульд тооны багшаар ажилладаг болсон. Сүүлд нь Падуанскийн их сургуульд геометр, механик, астроном зааж эхэлсэн бөгөөд тэр үеэс эхлэн эрдэм шинжилгээний нээлтүүдээ хийж эхэлсэн байна.
3. ALBERT EINSTEIN (Альберт Эйнштейн) 1847-1902
"Амьдрал дугуй унахтай адил. Тэнцвэрээ бариад цааш явах ёстой."
Тэрээр Германы жүүд гаралтай АНУ, Швейцарийн онолын физикч байв. Зөв дуудлага нь Эйнштейн боловч социализмын үед Оросоор дамжуулан хүний нэрийг орос эх сурвалжийг баримтлан бичдэг байснаас ийнхүү олон нийтэд буруу хэвшжээ. Түүний онолын физикт оруулсан хувь нэмэр нь физикийн ертөнцийг асар ихээр өөрчилсөн билээ. Түүний судалгааны үндсэн чиглэл болох гол харьцангуйн онол нь орон зай ба цаг хугацааны ойлголтыг үндсээр нь өөрчилсөн юм. Тэрээр 1905 онд гаргасан "Хөдөлж буй биетийн электродинамик" гэсэн гарчигтай ажлынх нь агуулга нь харьцангуйн тусгай онол хэмээн тодорхойлогдсон билээ.
Эйнштейн 1916 онд харьцангуйн ерөнхий онолоо нийтлүүлсэн. Мөн тэрээр Квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан бөгөөд 1905 онд хэвлүүлж байсан Фото-электроны эффектийн тайлбараараа 1922 оны арван нэгдүгээр сард 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Түүний онолын ажлууд болон E=mc2 масс-энергийн тэнцэтгэл нь атомын бөмбөг ба цөмийн энергийн хөгжилд шууд бусаар нөлөөлсөн байдаг.
2. NIKOLA TESLA (Никола Тесла) 1856-1943
"Өнөөгийн эрдэмтэд тодорхойгүй зүйл бодохын оронд гүнзгий боддог. Нэг нь ингэж бодох ёстой. Гэвч бүгд ингэж бодвол галзуурах болно."
Никола бол зохион бүтээгч, механик болон цахилгааны инженер байжээ. Тэр цахилгаан үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хамгийн том хувь нэмрээ оруулсан хүн гэгддэг бөгөөд 19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед цахилгаан соронзон орны салбарт хийсэн олон бүтээл, нээлт хийснээрээ алдаршсан.
1. ISAAC NEWTON (Исаак Ньютон) 1643-1727
Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич, теологич байжээ. Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiae Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудад захирагддагийг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна. Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ. Ньютон үнэхээр гайхалтай, хачирхалтай өвөрмөц хүн байсан юм.
Юугаар ч зүйрлэмгүй сод ухаантай тэгсэн мөртлөө зожиг, заримдаа алмай, ухаан санаа нь орон гаран гэмээр хүн. Түүнийг заримдаа өглөө сэрээд орон дээрээсээ босохоо мартан, хөлөө савлан хэдэн ч цагаар хамаагүй хөдөлгөөнгүй суудаг гэлцдэг байв. Өөрөө байгуулсан лаброторидоо Ньютон маш хачин сонин туршилтууд хийдэг байв. Нэг удаа Ньютон оёдлын машины зүү шиг урт тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу гүн оруулан хатгаж, нүдний ухархайн цаад хананд юу байгааг туршиж үзсэн гэдэг. Хачирхалтай нь азаар ямар ч муу юм бололгүй өнгөрсөн бололтой. Өөр нэг удаа тэрээр Нар хүний нүдэнд ямар нөлөө үзүүлэхийг судлах зорилгоор Нар руу болох хэмжээнд нь тултал удаан хугацаагаар эгцлэн ширтээд дараа нь харанхуй өрөөнд хэд хоног сууж нүдээ эдгээх хэрэг гарсан гэдэг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх