Байгалийн ухааны нэгдмэл хичээлийн анхдугаар олимпиадын дүн гарлаа


Сондор | YOLO.MN
2018-04-03

Орхон аймагт өчигдөр байгалийн ухааны нэгдмэл олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнийн санаачилгаар Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулав.

Олимпиадад 104 сурагч оролцсон бөгөөд суралцагчдын материалыг ил тодоор засаж, дүн оноог гаргажээ.

Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-ийн ахлах сургуулийн сурагч С.Уранчимэг 114 оноогоор тэргүүн байр, Т.Цэлмэг 87 оноогоор 2-р байр, А.Мөнхзаяа 84 оноогоор 3-р байр эзэлсэн бол “Орхон Эмпати” сургууль, 14 дүгээр сургууль, 13 дугаар сургуулийн сурагчид онооны дарааллаар эхний 20 хүртэлх байрыг эзэлсэн байна.

#Olympiad #Teenagers