ФОТО: Автомашингүй өдөр


А.Номин | YOLO.MN
2023-09-23

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян үргэлжилж байна.

Энэ хүрээнд өнөөдөр буюу есдүгээр сарын 23-нд автомашингүй өдрийг тохиолдуулан олон нийтэд хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой мэдлэг, мэдээллийг түгээлээ. 

Хүн худалдаалах гэмт хэргийг аль ч улсад үйлдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэж олон улсын тайлан илтгэлүүдэд дурджээ. Манай улсад сүүлийн гурван жилд 49 хүүхэд хүн худалдаалах гэмт хэргээр хохирогч болжээ. (ЦЕГ-ын мэдээлэл).

"Мэддэг, мэдээлдэг байя" аяны талаар бүх мэдээллийг ЭНД дарж үзээрэй. 

 

#мэдээ