"Эрдэнэтийн ирээдүйн эзэд" байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиадыг Орхон аймагт зохион байгуулах гэж байна.
Ингэхдээ УБ-т амжилттай туршсан мэдээллийн технологийг ашиглаж, шалгалтын дүнг газар дээр нь засагч машинаар уншуулан олон нийтэд танилцуулах ажээ. ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү олимпиадын бэлтгэл бүрэн хангагджээ.
Нийт 21 сургууль тус бүрээс шилдэг тав, таван сурагч бүртгүүлж мандатаа авсан байна. "Эрдэнэтийн Ирээдүйн эзэд" байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад 4-р сарын 02-ны өдөр 09:00 цагт Орхон аймгийн Хангарьд спорт цогцолборын зааланд болох ажээ.
Шалгалт дуусмагц дүнг том дэлгэц дээр зарлаж, эхний байруудад орсон сурагчдад шагнал гардуулна. Мөн сурагчаа амжилттай бэлтгэсэн Заах аргын нэгтгэлийг мөнгөн шагналаар урамшуулах юм. Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хариуг 14 хоногийн турш хүлээдэг, асар их хэл ам, хүнд суртал, авлигын асуудал дагуулдаг байдлыг ор тас арилгах зорилгоор энэхүү цахим технологийг нэвтрүүлж буй. Уг засагч машин нь 300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг гаргах хүчин чадалтай.
Олимпиадад оролцогч зуу гаруй сурагчийн материалыг минут хүрэхгүй хугацаанд уншаад жагсаачих тул техник хариуцсан залуус тогтоож харах боломж олгож, хугацааг сунгаж засуулсныг нийслэлд болсон олимпиадаас харсан. Эцэг эх, багш нар, шалгалт өгсөн хүүхдүүд сэтгэл өндөр хүлээн авсан энэхүү мэдээллийн технологийн дэвшлийг БСШУСЯ-ны сайд Ж.Цогзолмаа онцгойлон дэмжиж, Орхон аймагт зохион байгуулахад оролцох юм. Ийнхүү Ц.Цогзолмаа сайд өөрийн биеэр оролцож байгаа нь энэ салбар иргэддээ чиглэсэн цахим шилжилтийг хамгийн түрүүнд хийхээр үйл ажиллагаандаа нэгэнт орсныг илтгэж байна.
Д.Уянга-Ундрал
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх