Залуус Туул голыг цэвэрлэх бүх нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, албан байгууллагуудад “Ногоон тууз” эко цом аялуулахаар болжээ.
Тус аян нь Туул голын сав газрын бүс орчмыг цэвэрлэх, усны нөөц, бохирдлын асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, хүний буруутай үйлдлээс шалтгаалан бий болсон хог хаягдлыг багасгахад олон нийтийг уриалах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар Монголын Залуучуудын Холбоо, МҮОНР, Туул голын сав газрын захиргаа хамтран “Дэлхийн усны өдөр”, “Эх дэлхийн цаг” тэмдэглэлт өдрийг тохиолдуулан энэ аяныг зохион байгуулж байгаа аж.
“Ногоон тууз” аян нь өнөөдөр 11:00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурлаар эхлэх бөгөөд аяны гараа 3-р сарын 24-ий бямба гарагийн 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны өмнөх талбайгаас эхэлнэ.
Уг аянд оролцогч байгууллага цэвэрлэгээ эхлэхээс өмнөх байдал буюу цэвэрлэсний дараах Туул гол орчмын бодит өөрчлөлтийг гэрэл зургаар баримтжуулан өөрийн байгууллагын пэйж хуудсанд байршуулахын зэрэгцээ дараагийн байгууллагад эко цомыг шилжүүлэн гол усаа хамгаалах, эх дэлхийдээ ээлтэй эерэг алхмуудад суралцахад уриалан аянд дуудах юм.
Тус аянд Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх клубууд, Их дээд сургуулийн оюутан залуус, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох юм байна.
Эх сурвалж: МЗХ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх