Урин дулаан цаг ирж цэцэг шиг хөөрхөн охид минь нимгэн хувцсандаа орж хаврын улирлыг улам чимж өгдөг шүү дээ. Охид бид чинь үргэлж л шинэ содон, өнгөлөг зүйлсийг туршиж үзэх дуртай байдаг, тиймдээ ч хамгийн хөөрхөн нь харагдаж чаддаг билээ. Харин энэ хаврын охидод зориулсан хувцасны трэнд ямар байх бол?
1. СУДАЛТАЙ ЦАМЦ
Энэ хаврын маань онцлох нэгэн хувцас бол судалтай цамц гэнэ шүү. Судалтай цамц нь ямар ч хувцас дээр сайхан зохицдог бөгөөд энэхүү цамцаа жийнсэн өмдтэй хослуулан өмсөөд үзээрэй. Загварлаг биш гэж үү?
2. ЧИМЭГЛЭЛТЭЙ ГАР ЦҮНХ
Гар цүнх бол эмэгтэй хүнд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг билээ. Гар цүнх давуу тал маш ихтэй. Жишээлбэл жижиг сажиг зүйлсээ хийхэд авсаархан, мөн гоёмсог харагддаг. Харин гар цүнхнүүд дундаа маш хээнцэр чимэглэлтэй, эгдүүтэй цүнхнүүд трэнд болсон гэнэ шүү. Мөн чи өөрөө хүсвэл гар аргаар цүнхээ чимэглэн гоёмсог харагдаж болох аж.
3. ЖИЙНСЭН БАНЗАЛ
Бид бүхэн жийнсэн өмд ихэвчлэн өмсдөг. Харин жийнсэн банзлыг яагаад туршаад үзэж болохгүй гэж. Жийнсэн банзлын нэг давуу тал нь хөлийг урт харагдуулдаг ба цулгуй фудволктой сайхан хосолдог билээ.
4. МӨР ГАРДАГ ЦАМЦ
Мөр ил гарсан хөөрхөн загвартай цамц, футволк, даашинзууд энэ хаврын бас нэгэн онцлох хувцаснуудын нэг болж чаджээ. Эмэгтэй хүнийг мөр нь ил гарсан эдгээр хувцаснууд илүү эмэгтэйлэг харагдуулдаг аж.
5. МУУРАН ШИЛ
Энэхүү хурц ирмэгтэй “Мууран” шил таныг ихэмсэг мөн дэгжин харагдуулж чадна. Ямар ч царайны хэлбэртэй хүнд зохидог гэдгээрээ алдартай энэхүү шил нь мөн энэ зуны трэнд болох магадлалтай байгаа ажээ.
6. ШАРГАЛ ӨНГИЙН ӨСГИЙТ
Байнга хар өнгийн өсгийт сонгон өмсдөг юм биш биз? Тэгвэл тэр өсгийтэй гуталаасаа түр салан бүдэг “beige” буюу биеийн өнгө мэт шаргалдуу бор өнгийн өсгийтийг сонгоорой. Гол нь ямар нэгэн гоёл чимэглэлгүй зүгээр л энгийн цулгуй өсгийт сонгохыг зөвлөж байна.
7. ЭГДҮҮТЭЙ ЭЭМЭГНҮҮД
Дэгжин харагдахад туслах гоёлуудын нэг бол ээмэг. Жижиг жижиг эгдүүтэй ээмэгнүүдийг энэ жил онцолжээ.
8. МӨРӨВЧТЭЙ ӨМД
Мөрөвчтэй өмд ямагт үнэ цэнээ алдахгүй байсаар мөн л энэ жилийн трэнд болж чаджээ. Мөрөвчтэй өмд нь биед эвтэйхнээс гадна загварлаг харагдуулдаг хувцасны нэг юм. Дотуур нь бие барьсан урт ханцуйтай цулгуй цамц, сул футволк гээд л маш олон хувцастай зохицож чаддаг гэдгээрээ давуу талтай юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх