Сансарт хүн илүү удаан өтөлдөг эсвэл хүний бие махбод өөрөөр ажилладаг зэрэг таамгууд шинжлэх ухаан сонирхогчдын дунд өрнөөд олон жил болж байгаа билээ.
Үүнд бодит хариулт олох зорилгоор НАСА Скотт Кэлли болон Марк Кэлли нэртэй ихэр сансрын нисгэгчдийг “туршилтад” оруулсан байдаг. Энэ туршилтын хүрээнд 2015 онд Скотт Олон Улсын Сансрын Станцад нэг жил амьдрахаар явсан бол түүний ихэр Марк эх дэлхийдээ үлдсэн юм.
Скотт нэг жил сансарт амьдраад 2016 онд буцаж ирсэн бөгөөд түүний биед гарсан өөрчлөлтийг судлахын тулд НАСА бүтэн хоёр жилийг зарцуулж, 2018 оны нэгдүгээр сард урьдчилсан байдлаар үр дүнг нь танилцуулжээ.
Тус судалгаанд “Хэдийгээр Скоттын биеийн өсөлт, хөгжил зэрэг нь дэлхий дээр үлдсэн, өөрийн ихэр Маркийнхтай адил байсан ч түүний ДНХ-ийн долоон хувьд нь өөрчлөлт орсон болохыг олж тогтоосон.
Энэхүү өөрчлөлт нь удаан хугацааны дараа ясны бүтэц, дархлааны систем зэрэгт нөлөөлөх магадлалтай.” хэмээн дурдсан байна.
НАСА уг судалгааныхаа үр дүнг бүрэн эхээр нь энэ онд багтаан олон нийтэд танилцуулахаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: The Australian
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх