Азийн Сан 0-5 насны хүүхдүүдэд ном уншиж өгөх соёлыг түгээхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Хамтдаа уншицгаая” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд хагас цагаар ажиллах уншигчдыг хайж байна.
Бага насны хүүхдэд ном уншиж өгөх чин хүсэл сонирхолтой, багийн гишүүн болж ажиллах хүсэлтэй хүн бүхэнд (багш, жүжигчин, дуучид болон бусад мэргэжил, оюутнууп) нээлттэй болно.
Гүйцэтгэх үүрэг:
Хагас цагийн уншигчид бага насны хүүхдүүдэд сонирхолтой, бүтээлч байдлаар Монгол хэлээр номуудыг уншиж өгөх ба үүгээр дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн давуу талыг ойлгуулах зорилготой. Тодорхой тооны гишүүдээс бүрдсэн уншигчдын баг нь нийтийн төв, сургууль, номын сан, иргэний танхим, асрамжийн газар, тусгай хэрэгцээт сургууль, эмнэлэг, хүүхэд хамгааллын байр зэрэг зорилтот газруудад хүүхдийн ном уншиж өгөх арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд хүүхдийн ном уншиж өгөх, уншсан номтой холбоотой асуулт асууж харилцан яриа өрнүүлэх болон зарим тохиолдолд тоглоом тоглуулах, дуу дуулах, зураг зурах зэрэг хүүхдүүдэд сонирхолтой байдлаар суралцах орчныг бүрдүүлэх юм.
Дараах шаардлагуудыг хангасан байх:
Бүртгүүлэх:
Хэрэв та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бөгөөд бага насны хүүхдүүдэд ном уншиж өгөх, тэдэнтэй ажиллах хүсэл сонирхолтой бол өөрийн товч намтрыг khaliun.ganzorig@asiafoundation.org хаяг руу энэ сарын 25-ны өдрийн дотор илгээнэ үү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх