МАРТЫН 8-ны баяраар ХЭНД ЯМАР ЦЭЦЭГ бэлэглэх вэ?


Г.Ариунзул | YOLO.MN
2018-03-06

Хэрвээ ээж тань гэртээ, ажлынхаа өрөөнд цэцэг тарих дуртай бол тасалгааны цэцэг бэлэглэж болно. Энэ нь баглаа цэцэгээс илүү удаан хадгалагдах болно. Ингэхдээ мөн тухайн цэцгийн бэлэгдлийг харж сонгох хэрэгтэй.

БҮСГҮЙДЭЭ ЯМАР ЦЭЦГИЙН БАГЛАА БЭЛЭГЛЭХ ВЭ?

Бүсгүйдээ цэцгийн баглаа сонгохдоо тухайн эмэгтэйд хоосон найдвар төрүүлэхгүйн тулд цэцэг бүхэн өөрийн утга санаа, ач холбогдолтой байдгийг мартаж болохгүй.

Залуу эмэгтэйд зориулсан баглаа нь дэлбээгээ хагас нээсэн  гэгээлэг өнгөтэй цэцэг байх бөгөөд заавал сарнай байх албагүй алтанзул, балжингарма, нил цэцэг, цахирмаа, хонгорзул зэрэг аль нь ч байж болно.
Цэцэг нь таны зүрх сэтгэлийн илч , таны мэдрэмжийг илэрхийлэхэд гол үүрэгтэй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ та анхны  болзоондоо  ямар баглаа бэлэглэхээ мэдэхгүй байгаа бол цагаан болон ягаан сарнайг сонговол тэр нь таны ялдам, ариун сэтгэлийн илэрхийлэл болно. Мөн энэ тохиолдолд балжингарма нь ариухан, сайхан сэтгэлийн бэлгэдэл болдог. 

Хэрэв та харж явдаг охин, бүсгүйдээ сэтгэлээ илчлэхийг хүсэж байгаа бол ганц ширхэг улаан сарнайг сонгоорой. Энэ нь "би чамд хайртай" гэсэн үгийн илэрхийлэл болдог байна.

Улбар шар цэцгийн баглаа нь элбэг дэлбэг байхын бэлгэдэл  бөгөөд ямар  ч эмэгтэйд тохирно. Хамгийн гол нь цэцэг нь авч буй хүнийхээ сэтгэлийг татам, дотоод  чанар болон гадаад байдлаараа түүнд тохирсон байх нь чухал. 

Хар үстэй эмэгтэйд тод улаан өнгийн цэцэг, цайвар үстэйд өнгө өнгийн цэцэг, буржгар ба хүрэн үстэй эмэгтэйд хөх буюу нил ягаан өнгийн цэцгийг өгөхөд илүү зохимжтой байна.

ЦЭЦГИЙН ТООНЫ БЭЛГЭДЭЛ

Хүнд цэцэг бэлэглэхдээ нэг, гурав, тав гэх мэтээр сондгой тоотойг өгдөг байна. Харин тэгш тоотой цэцгийн баглааг хүнд өгдөггүй гэдгийг мэдэх хэрэгтэй.

Нэг цэцэг: Чи минь наддаа цорын ганц
Гурван цэцэг: Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна.
Таван цэцэг: Би чамд хайртай
Долоон цэцэг: Гэрлэх ёслол дээр бэлэглэдэг.
Есөн цэцэг:Чамайг найзын ёсоор хүндэлдэг.
Арван цэцэг: Чиний төлөө ямар нэгэн зүйл хийхийг хүсч байна.
Арваннэгэн цэцэг: Чи миний найз
Арванхоёр цэцэг: Бидэнд хэцүү байгаа ч бүх зүйл сайхан болно.
Арвангурван цэцэг: Чамайг үзэн ядаж байна.
Арвандөрвөн цэцэг: Чи надад байгаа цорын ганц эрдэнэ.
Арвантаванцэцэг: Чи миний хүндэтгэлийг хүлээсэн хүн гэсэн санааг илэрхийлдэг байна.

 


ХАРИН ЦЭЦГИЙН ӨНГӨНИЙ ХУВЬД: 

Улаан: Гал халуун хайр сэтгэлийг 
Ягаан: Залуу насыг илтгэдэг
Цэнхэр: Үнэнч байдал
Хөх ягаан: Итгэл, эв эе, нөхөрлөлийг
Шар : Хайр сэтгэлд урвалтыг илтгэдэг
Ногоон: Эв найрамдлын
Нил ягаан: Үхэшгүй мөнхийн, үүрдийн сэтгэлийг 
Цагаан: Ариун сайхан сэтгэлийг илэрхийлэх бөгөөд ихэвчлэн гэрлэсэн хосод өгөх юм уу, оршуулгын үеэр хэрэглэдэг.

#Mart8 #Flower