ЗАХИДАЛ: Хэнтийд сурмаар байвч тэр охиноос салж чадахгүй нь


YOLO.mn | YOLO.MN
2018-07-20

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би тэр охинд сайн болохоор гурван саяын төлбөртэй сургуульд сурах ёстой юу?

Намайг С гэдэг. Би 15 настай. Хэнтий аймагт байдаг юм. Нодлин Улаанбаатар хот руу нэг коллежид шилжиж очсон. Тэгээд хотод нэг охинд сайн болсон юм. Манай гэр бүлийн боломж ер нь тааруухан л даа. Гэтэл тэр коллеж 3 сая төгрөгийн төлбөртэй. Би тэр охинд үнэхээр сайн, бас бид маш дотно болсон юм.

Би гэр бүлээ бодож Хэнтийд сурмаар байгаа боловч тэр охиноос салж чадахгүй нь… Би энэ талаар маш удаан бодлоо. Яагаад ч хариу нь гарахгүй юм. Яг яах ёстой юм бол?

Хариу өгөөрэй тусалж байгаад баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хол байлаа гээд хөндийрнө гэсэн үг биш

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе.

Асуудлаа бидэнтэй хуваалцаж байгаад баярлалаа. Сургуульдаа үргэлжлүүлэн суралцах үнэхээр хүсэлтэй байна уу? Энэ сургууль чиний ирээдүйн боловсролд ямар хэмжээний хөрөнгө оруулалт өгөх талаар бодоод үзээрэй. Тэгээд үнэхээр сургуульдаа татагдаад байна уу, найздаа татагдаад байна уу гэдгийн аль нэг нь гарч ирэх болно. Бусдад дурлана, хэн нэгэнд татагдана гэдэг нь чиний насныханд тохиолддог шинэхэн, бас гайхалтай мэдрэмжүүдийн нэг юм. Гэвч энэ хоёр зүйлийг хослуулах боломжгүй нөхцөлд заавал аль нэгийг нь сонгох хэрэг гарахыг үгүйсгэхгүй. Хол байлаа гээд өөрийхөө сайн охиноос хөндийрнө гэсэн үг биш болохоор та хоёр цаашдаа утсаар ярьж, амралтаараа ч уулзаж найзлаж нөхөрлөх боломж нээлттэй болохоор энэ талаар бас бодоод үзэх хэрэгтэй. Амжилт хүсье!

          #ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Т. Цэцэгбаяр

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Love, #Letter