90-дэх удаагийн Академийн шагнал /Оскарын шагнал/ гардуулах ёслол өнөөдөр эхлэж байна.
90-дэх удаагийн Оскарын наадамтай холбоотой сонирхолтой баримтуудыг танилцуулъя.
1. Энэ удаа Жимми Киммэл /Jimmy Kimmel/ дахин уг наадмыг хөтлөн явуулах бөгөөд үүнийхээ төлөө 15 мянган ам.долларын цалин авч байгаа юм.
2. Энэ жилийн Оскарын наадам нийт 44 сая долларын өртөгөөр зохион байгуулагдаж байна.
3. Оскарын нэг баримал гэхэд 900 долларын өртөгөөр бүтсэн.
4. Оскарын наадмын дундуур цацагдах 30 секундын рекламын төлбөр нь 2.6 сая ам доллар байдаг.
5. Оскарын наадам нь нийт 225 оронд албан ёсны эрхтэйгээр шууд цацагдах болно. Жон Уильямсын хувьд тэрээр энэ жил нийт 51 дэх удаагаа Оскарын наадамд нэр дэвшиж байгаа бөгөөд өнөө цагт хамгийн олон удаа Оскарт нэр дэвшсэн эрхэмээр өргөмжлөгдөөд байна. Түүний өмнө алдарт Уолт Дисней 59 удаа нэр дэвшсэн байгаа юм.
6. Энэ жилийн Оскарын наадмын албан ёсны оргилуун дарсаар Piper Heidsieck сонгогдсон.
7. Кристофер Пулуммэр /Christopher Plummer/ Оскарт нэр дэвшсэн хамгийн хөгшин жүжигчин ба тэрээр одоо 88 настай аж.
8. Харин Тимот Шаламе /Timothe Chalamet/-ийн хувьд 1944 оноос хойшхи шилдэг эрэгтэй гол дүрд нэр дэвшсэн хамгийн залуу жүжигчин юм.
9. Найруулагч Guillermo Del Toro-ийн Shape of water кино нь Оскарт 13 төрөлд нэр дэвшсэн 10 дахь кино болоод байгаа юм.
10. Netflix-ийн Оскарт нэр дэвшсэн анхны бүтээл нь Mudbound аж.
11. Энэ жилийн Оскарын бэлгийн цүнхэн дотор 100 мянган ам.доллартай тэнцэхүйц бүтээгдэхүүнүүд байгаа бөгөөд тэр дунд Хавайд очиж амрах эрхийн бичиг мөн багтжээ.
12. Долби театр луу ороход тэнд 1929 оноос 2017 оныг хүртэл тодорсон шилдэг кинонуудыг жагсааж бичсэн самбар байдаг ба ирээдүйд гарах кинонуудыг жагсаах хоосон самбарыг 2071 он хүртэл байрлуулсан байдаг.
13. Оскар улаан хивсний ёслолуудаас хамгийн онцгой нь учир тусгай патентжуулж хамгаалсан хивсийг ашигладаг бөгөөд зөвхөн Оскарын наадмын үеээр л хэрэглэдэг байна. Мөн энэ хивсийг өөр хаана ч ашиглах боломжгүй юм.
Оскарт нэр дэвшсэн бүтээлүүд:
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх