ЭЕШ-ын өдөр анхаарах МАШ ЧУХАЛ зүйлс


Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Амьдралынхаа хамгийн чухал  алхмуудын нэг болох ахлах сургуулиа төгсөн хүссэн мэргэжилээрээ их дээд сургуульд элсэн орох гол шалгуур бол элсэлтийн ерөнхий шалгалт.

Тэрхүү чухал мөч тун удахгүй хаврын урт өдрүүдийн хичээл, шалгалтын бэлтгэл гэж явсаар байтал нүд ирмэхийн зуур хаяанд тулж ирсэн байх болно. Тиймээс эртнээс бүх зүйлээ нягт нямбай бэлтгэн доорх зөвлөсний дагуу шалгалтын өдөртөө  бэлтгээрэй.

1. ЯГ ЦАГАА  БАРИХ БИШ ЦАГААСАА ӨМНӨ ОЧИХ

Өгөх гэж буй шалгалтын чинь цаг 10:00 байлаа гэхэд 09:00 гэхэд хуваарьтай ангидаа орж суудлаа эзэлсэн байх ёстой байдаг. Зарим тохиолдолд ангиа олохгүй үе ч гарж мэднэ. Тиймээс очих хугацаагаа сайн тооцоолон цагаасаа өмнө эрт очих хэрэгтэй.

 

 

 


2. БИЧИГ БАРИМТАА БҮРТГЭХ

Шалгалтанд орохоос өмнө бүх бичиг баримтыг шалган дотогш нэвтрүүлдэг. Хэрвээ аль нэг нь дутуу бол шууд хасдаг учраас бүх зүйлээ шалган хавтсанд хийж очих. Бүрдүүлж очих бичиг баримт:
1. Иргэний үнэмлэх/ түүнтэй дүйцэхүйц бичиг баримт. Насанд хүрээгүй тохиолдолд сургуулийн тодорхойлолт
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь
4.Баталгаажуулсан бүртгэлийн хуудас


3. БАЛНЫ ОЛОН ТӨРЛИЙН СОНГОЛТТОЙ БАЙХ

Балын харандаанаас гадна хар өнгийн үзэг, цэнхэр өнгийн үзэг аль алиныг нь авч очвол илүүдэхгүй. Хариултын хуудсан дээр хариултаа буддаг учраас нарийн үзүүртэй балтай бол их хугацаа алдана. Үүний оронд бүдүүн үзүүртэй бал, балын харандааны аль нь тохирохыг сонгон хэрэглээрэй.

 


4. ХООЛ УНДАА ТОХИРУУЛАХ

Шалгалтын өмнөх орой тохироогүй хоол хүнс хэрэглэснээс болж шалгалтан дээр бие тавгүйрэн анхаарал суларч улмаар цааш үргэлжлүүлэх аргагүй болж мэднэ. Тухайн үед танхимаас гарсан л бол эргэж орох боломжгүй. Иймд хурц хоол, шарсан хуурсан бүтээгдэхүүн идэхгүй байхыг зөвлөе. Мөн өглөө ч гэсэн хүнд хоол идэхгүй хөнгөн хооллох хэрэгтэй.

 


 5. ИЛҮҮ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН АВЧРАХГҮЙ БАЙХ

Үүнд гар утас, тооны машин, таблиц, ном, томъёоны хураангүй, дэвтэр, цүнх, ноорог цаас зэрэг орно. Эдгээр зүйлсийг биедээ авч орохгүй байх. Үүдэнд шалгагч нар биед авч яваа бүх зүйлсийг шалган хураан авах ба хэрвээ шалгалтын үеэр гар утас илэрсэн тохиолдолд шалгалтнаас шууд чөлөөлөгдөх буюу "хөөгдөнө".

 

 


6. УРД ӨДӨР НЬ САЙН УНТАЖ АМРАХ

Унтаж амрах бол хамгийн чухал зүйл. Өмнөх орой нь зарим хүүхэд маш олон юм уншиж нойргүй хонох тохиолдол их бий. Хүний бие физиологи амарч чадалгүй хоносноос болж ядарч сульдах, тархинд замбараагүй мэдээллүүд эргэлддэг. Удаан хугацааны турш бэлдсэн бол тархинд мэдээлэл эмх цэгцтэй системтэй хадгалагдсан байдаг. Тиймээс бүрэн нойроо аван тархиа амраах нь чухал шүү.
 

 

#Eyesh #Exam #Important