ЗАХИДАЛ: Миний хэлэх гэж буй асуудал САЙН НАЙЗЫН МИНЬ ТУХАЙ юм


ССҮТөв | YOLO.MN
2018-02-23

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би найздаа тусалмаар байна

Багш нь түүнд боломж олгодоггүй  хамгийн хурдан хамгийн сайнаараа хийж анги хамт олноо тэргүүлдэг боловч багш нь тоодоггүй хайхардаг ч үгүй гэсэн.

Сайн байна уу? Намайг М… гэдэг гэхдээ надад биш найзад минь тусламж хэрэгтэй байгаа юм. Найз маань нэгэн сургуулийн 9 дүгээр ангид сурдаг бөгөөд тэр энэ улиралд хамгийн дуртай хичээл дээрээ 48 гарчихсан гээд нэлээн гутарч байгаа.

Багш нь түүнд боломж олгодоггүй  хамгийн хурдан хамгийн сайнаараа хийж анги хамт олноо тэргүүлдэг боловч багш нь тоодоггүй хайхардаг ч үгүй гэсэн. Найз маань тэр хичээлээрээ олимпиадад орохыг хүсдэг тэгээд нэг удаа багш нь олимпиадад орох хүүхэд байна уу гэхээр нь "оръё" гэж хэлсэн ч харсан хэр нь"байхгүй юу" гээд тоогоо ч үгүй гэсэн.

Ээжид нь хүртэл идвэхгүй гэж хэлсэн гэсэн. Найз маань багшдаа олимпиадад оръё гэж хэлэхээс айгаад байгаа магадгүй хэлээд үз гэж хэлэх байх л даа. Мэдээж 48 гарсан юм чинь яаж оруулах вэ дээ. Найз маань яах хэрэгтэй вэ? Найз маань яаж багшийнхаа итгэлийг олох вэ? Аль болох хурдан хариуг нь хэлж өгөөч баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Багшдаа өөрийгөө ойлгуулах оролдлого хийгээд үзээрэй

Ярилцаж байж бусдад өөрийгөө ойлгуулдаг юм шүү. Юу ч хийхгүй сэтгэлээр унаад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ.

Сайн байна уу. Бидэнд хандсанд баярлалаа. Найз чинь багшийнхаа итгэлийг олохыг хичээж, шамдаж байгаа нь тун үнэлүүштэй байна. Хүүхэд бүр хичээлдээ ингэж шамдаж, ач холбогдол өгдөггүй шүү дээ. Харин ингэж их хичээгээд байхад багш нь яагаад идэвхгүй гэж хэлэх болсныг ойлгохгүй байна.

Магадгүй багшдаа өөрийн бодлоо хэлж ойлгуулаагүйгээс болж “идэвхгүй” гэж дүгнэсэн байж болно. Тиймээс багштайгаа ганцаарчилж уулзан дуртай хичээлдээ муу гарсандаа санаа нь зовж байгаа мөн хичээж байгаа гэдгээ илэрхийлэх хэрэгтэй гэж найздаа дамжуулаарай.

Ярилцаж байж бусдад өөрийгөө ойлгуулдаг юм шүү. Юу ч хийхгүй сэтгэлээр унаад суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Жишээ нь хосын харилцаан дээр нэг удаа гомдоосон бол таван удаа баярлуул гэдэг. Түүн шиг хэрвээ багштайгаа ямар нэг байдлаар ойлголцохгүй байгаа бол дор хаяж таван удаа багшдаа өөрийгөө ойлгуулах оролдлого хийгээд үзээрэй.

Чамд болон найзад нь амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
Г. Ундрал

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Help #Friend #Advice