GOOGLE-ээс мэдээлэл хайх ХЯЛБАР АРГУУД


Сондор | YOLO.MN
2016-04-29

Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрт хэрэгтэй мэдээллээ Google-ээc хайж олдог. Гэхдээ бид Google-ийн бүх хайлтыг нь оновчтой ашиглаж чаддаггүйн улмаас хааяа бага зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл чинийы цаг завыг хэмнэх, хайлтыг тань илүү хялбар болгох аргуудаас хүргэе.

1. Тодорхой нэг өгүүлбэр олох “ ” хашилтан дотор өөрт хэрэгтэй өгүүлбэрээ бичих бөгөөд Google яг тухайн бүтэцтэй өгүүлбэрийг хайх хайлтыг хийх болно.

Жишээ нь: “Миний хайртай эх орон"

2. Ямар нэг зүйр үг, онч үгсийн үгийг мартсан бол мартсан үгнийхээ оронд * тавиад өгүүлбэрээ “ ” хийгээрэй.

Жишээ нь: "ах нь * дүү нь сонсдог"

3. Хэд хэдэн үгийг хайж олохдоо танд хэрэгтэй гэсэн үгнүүдээ | хашилтанд хийнэ. Google энэ үгийг агуулсан мэдээллийг хайх болно.

Жишээ нь: алим | чихэр | хөгжим

4. Нэг өгүүлбэрт буй үгийг олохдоо & ашиглах бөгөөд хоёр үгийг & тэмдгээр холбовол нэг өгүүлбэрт орсон байдлаар хайна.

Жишээ нь: Гүррагчаа & Жанибеков

5. Тодорхой нэг үг орсон өгүүлбэрийг хайхдаа тухайн хэрэгтэй үгнийхээ өмнө зай авахгүйгээр + тэмдэг тавина.

Жишээ нь: Монголын их дээд +сургууль

6. Харин танд шаардлагагүй үгийг хасахдаа тухайн үгний өмнө зай авахгүйгээр хасах тэмдэг тавина.

Жишээ нь: Монголын их дээд -сургууль

7. Тодорхой нэг сайтаар хайлт хийхийн тулд site гэж бичээд : тодорхойлох хоёр цэг тавин хайх сайтаа бичнэ.

Жишээ нь, site: yolo

8. Тодорхой нэг хэлбэрийн pdf, doc гэх мэт мэдээллийг хайхдаа mime гэсэн үгийн ашиглах бөгөөд хайж буй мэдээгээ бичээд ард нь mime: тавина мэдээнийхээ хэлбэрийг бичнэ.

Жишээ нь: албан байгууллагын анкет mime: doc

9. Өөрт шаардлагатай хэлээр мэдээлэл хайхын тулд lang-ийг ашиглана. lang-ийн араас хоёр цэг тавиад хэлээ сонгож бичнэ. Товчилсон хэлбэрээр бичих бөгөөд орос бол ru, Монгол бол mn гэх мэт.

Жишээ нь: Чингис хаан lang: ru (орос хэл дээр Чингис хааны талаар мэдээлэл гарч ирнэ гэсэн үг)

 

Эх сурвалж: "Оюутны хөтөч" ном

#Google #Lifehack