Энэ яваа насандаа заавал очиж үзэж мэлмийгээ баясгах сайхан газруудын нэг бол яахын аргагүй дэлхийн гайхамшиг болох үзэсгэлэнт Таж Махал гэдгийг бид бүгд мэднэ.
Таж Махалын тэрхүү сүр жавхлант байдал нь хоёр хүний гүнзгий хайр сэтгэлтэй холбоотой гэж тайлбарладаг байна. Эхнэрээ алдаж гуниг зовлонд автаж түүнийгээ санагалзан дурссан Шах Жахан хаан өөрийн хатнаа гэсэн хайрыг мөнхөд авч үлдэн алдаршуулахын тулд энэхүү агуу уран бүтээл болох Таж Махал бунханг бариулсан нь энэ юм.
Жахан хаан анх 14 настайдаа өөрийн хайрт эхнэр Мумтазыгаа харж анхны харцаар дурласан юм. Тэр үеэс хойш 5 жилийн дараагаар 1612 онд тэр хоёр гэрлэж өнөр өтгөн гэр бүл болсон байна. Мумтаз Махал нь 1631 онд 14 дэх хүүхдээ төрүүлж байхдаа насан эцэслэсэн гэдэг. Уй гашууд автсан Шах Жахан эхнэрийнхээ гэгээн дурсгалд зориулж дурсгалт хөшөө босгох ажлыг 1632 онд эхлүүлж 21 жил үргэлжилсний эцэст агуу Таж Махал 1653 онд сүмбэрлэн боссон түүхтэй.
Таж Махал нь бүхэлдээ гантиг чулуунаас баригдсан бөгөөд тэдгээр чулуунуудыг Энэтхэг болон Дундад Азийн орнуудаас авчруулан нийт 1000 заан болон 22000 хүний хүний хүч хөдөлмөр шингэн боссон агуу сүр хүчит бүтээл юм. Энэхүү бунханд Шах Жахан болон түүний хайрт эхнэр Мумтаз Махал хоёр нойрсож байгаа аж.
19-р зуунд Английн цэргүүд Таж Махалд засвар хийж орчин үеийн хэв маягт оруулсан хэдий ч тэр хоёрын агуу, үнэнч хайрын хүч хадгалагдан үлдэж олон мянган хүнийг байлдан дагуулж гайхан бишрүүлсээр байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх