“Надад сайн хөвгүүнтэй ГАНЦ Ч ҮГ дуугарч чаддаггүй”


Сондор | YOLO.MN
2016-09-26

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Надад сайн хөвгүүнтэй ганц ч үг дуугарч чаддаггүй

Сайн уу? Би нэг юм асуух гэсэн юм аа. Өмнө нь намайг нэг хөвгүүн гуйж байсан юм. Би тэр үед түүнд зөвшөөрөөгүй. Дараа нь яагаад ч юм би тэрэнд дурлачихсан. Бүтэлгүй сонсогдож байгаа байх... Тэр надад хайртай хэвээрээ байгаа болов уу? Бас дээрээс нь би надад сайн хөвгүүдтэй ганц ч  үг дуугарч чаддаггүй юм л даа... Тэр хөвгүүд ч бас адил... Тэгээд би яах ёстой вэ? Түрүүлж урагшлах хэрэгтэй юу??? Би түүнтэй яриа өдөн харилцаж эхлэх ёстой юу? ЗӨВЛӨӨЧ БАЯРЛАЛАА

ЗӨВЛӨГӨӨ: Эелдэгээр бас соёлтойгоор бусадтай харилцаж өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй

Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Зарим тохиолдолд бид өмнө нь бодож байгаагүй зүйлээ гэнэт эргэж бодож эхлэдэг. Магадгүй танд тохиолдсон энэ зүйлийн дараагаар та: Яагаад намайг гуйх болсон юм бол? гэж бодсоноос үүдэлтэй өөрөөр хэлбэл та өмнө нь тухайн хүний сайн чанарыг олж хараагүй бол гуйсан үеэс хойш сонирхож эхэлсэн гэсэн үг. Ингээд л та хэн нэгний талаар удаан хугацаандаа бодоод эхлэхээр сайн мэт мэдрэмж төрж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс та одоо эелдэгээр бас соёлтойгоор бусадтай харилцаж өөрийгөө илэрхийлж сурах хэрэгтэй. Мөн та ямар нэгэн зүйлд хариу өгөхөөсөө өмнө бодож үзэж байгаарай. Танд амжилт хүсье.  
      


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers