ФОТО: Монголын САЙХАН БИЧИГТНҮҮД тодорлоо


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2018-01-08

"Хүмүүн бичиг" сонин "Монголын сайхан бичигтэн-2017" улсын уралдаанаа 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулж, дүнгээ гаргалаа.

"Монголын сайхан бичигтэн" улсын уралдааны долоон ангилалд нийт 1000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлэв. 
Оролцогчдын хамгийн ахмад нь Баянгол дүүргийн иргэн, 90 нас давсан С.Жигмэдсүрэн байсан бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн ЕБС-ын 3д ангийн сурагч Э.Энхгэрэл, А.Эмүжин, Г.Янжиндулам нар хамгийн бага нь байсан аж.

Түүнчлэн уралдаанд ӨМӨЗО-ы иргэн Э.Цолмон уран бичлэгийн ангилалд өрсөлдөж, тусгай байр эзэлсэн байна. 

"Сайхан бичигтэн анги" ангилал
Уралдааны хамгийн олон сурагч оролцсон нь "Сайхан бичигтэн анги" ангилал байв. Энэхүү ангиллыг багш, сурагчдын хамтын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх зорилгоор зохион байгуулдагыг онцолж байлаа. Өнөө жилийн энэхүү уралдаанд 100 орчим анги хамт олон өрсөлдөж:

- 1-р байр: Баянхонгор аймгийн Баянцагаан сумын "Эрдмийн ундраа" ахлах сургуулийн 12б анги. Удирдсан багш О.Болормаа
- 2-р байр: Төв аймгийн Зуунмод сумын "Хүмүүн" цогцолбор сургуулийн 9а анги. Удирдсан багш: Б.Отгонсүрэн
- 3-р байр: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 8б анги. Удирдсан багш: Б.Мөнхцэцэг

12-р ангийн сурагчдын ангилал
Төгсөх ангийн сурагчдад хамгийн эрхэм шагнал болох МУИС, МУБИС-д Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгээр суралцах эрхийн төлөө 100 орчим сурагчид өрсөлдөж дөрвөн сурагч тус эрхийг авлаа. 2017  оны энэхүү уралдааны дийлэнх оролцогч нь бийрийн бичлэгтнүүд байв.

- Э.Чойжи-Одсэр /Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р сургуулийн 12б ангийн сурагч/
- Д.Содномдаш /Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12б ангийн сурагч/
- Х.Түвшинтүлхүүр /Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12а ангийн сурагч/
- П.Тунгалагтамир /Баянгол дүүргийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч/

1-11-р ангийн сурагчдын ангилал
Жил бүр уралдааныг тэсэн ядан хүлээдэг хамгийн залуу оролцогчид бүхий ангилал нь “Сурагчдын ангилал” юм. Өнөө жил энэ ангилалд 200 гаруй сурагч өрсөлдлөө. 

1-р байр:
А.Сарнай /Монгол улсын консерваторийн 8-р ангийн сурагч/
М.Жаргалмаа /"Шинэ зуун билэг" сургуулийн 11а ангийн сурагч/

2-р байр:
Б.Нямсүрэн /Булган аймгийн Рашаан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч/
Х.Уугантуяа /Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р сургуулийн 11а ангийн сурагч/

3-р байр:
Г.Пүрэвсүрэн /Баянгол дүүргийн "Хүрээ тулга" дунд сургуулийн 10а ангийн сурагч/
н.Мөнх-Орших /Төв аймгийн Заамар сумын "Шижир алт" дунд сургуулийн 7-р ангийн сурагч/

Тусгай байр:
н.Оюунзул /Дорнод аймгийн Хэрлэн сумын "Шинэ хөгжил" сургуулийн 7б ангийн сурагч/ тус тус эзэллээ. 























Гэрэл зургийг: Э.Батзавьяа, Д.Жавхлантөгс

#СайханБичигтнүүд #Mongolia