Хорь гаруй жилийн турш Японы гэрэл зурагчин Соичи Аоки Токиогийн хамгийн хачин жигтэй, өвөрмөц содон загварын ертөнцийг хальсандаа буулгасаар иржээ. Тэрээр хотын загварын хамгийн халуун цэг болох Харажикүгийн 1996 оноос хойш хэрхэн бүрэн өөрчлөгдөн хувьссаныг Фрут сэтгүүлд баримтжуулан нийтэлжээ.
Түүний CNN-д өгсөн нэгэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэе.
CNN: Та 20 гаруй жилийн турш Токиогийн гудамжны загварын дүр зургийг баримтжуулсаар ирлээ. Таныг яг юу ийшээ хөтлөн ирсэн бэ?
СА: Анх Фрут сэтгүүлдээр 1996 онд хэвлэгдэн гарч байхад загварын гайхамшигтай зурагнуудыг хараад их сэтгэл хөдөлсөн. Тэгээд л сонирхлыг минь татаж эхэлсэн дээ. Түүнээс хойш сайн муу олон дурсамж бүхий 20 гаруй жил өнгөрчээ.
CNN: Та зураг авахдаа тодорхой загварын чиг хандлага баримталдаг уу?
СА: Эхний 2 жил Декора буюу 90-ээд онд анх үүссэн хүүхдийн гэмээр хурц хурц өнгө бүхий өвөрмөц загварын чиг хандлага давамгайлдаг байсан үед тэдгээрийг хальсанд буулгах их сайхан санагддаг байсан. Одоо тийм чиг хандлага загварын ертөнцөд дахин гарч ирнэ гэж бодохгүй байна.
CNN: Токиог юу тийм загварлаг болгодог вэ?
СA: Токио өөр өөр бүс нутгуудаас цугларсан янз бүрийн чиг хандлага, сонирхол таашаал бүхий тодорхой бүлгүүдэд хамаарагддаг хүмүүсийн хот юм. Ялангуяа залуучууд аливаа нэг бүлэгт харьяалагдах хандлага их ажиглагддаг. Тэд өөрсдийн гэсэн хэв маяг, загвараараа бусдаас ялгарч өөрийн үзэл бодлоо хувцсаараа илэрхийлдэг. Гэхдээ одоо гудамжинд загварлаг хүмүүс олон тааралдахаа больсон. Учир нь тэд интернэт ертөнцөд өөрсдийгөө харуулахыг илүүд үздэг болсон
CNN: Таны ирээдүйн зорилго юу вэ?
СA: Би зургаа авсаар л байна. Гэхдээ ойрын ирээдүйд өөрийн ном эсхүл сэтгүүлээ гаргана гэж бодож байна.
Эх сурвалж: cnn.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх