"Монгол-Солонгосын нөхөрлөл" сэдэвт уран зураг, гар урлалын уралдааны үзэсгэлэнг Монголын хүүхдийн ордны дэргэдэх "Орд" үзэсгэлэнгийн танхимд өчигдөр буюу 2017 оны 11-р сарын 29-ний өдөр нээлээ.
Энэхүү уралдааныг Монголын хүүхдийн ордон, БНСУ-ийн Элчин сайдын яам хамтран 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Бага, Дунд, Ахлах гэсэн ангиллаар, "Миний нүдээр Солонгос орон", "Миний хамгийн дуртай Солонгос дуу, кино, драма", "Миний төсөөлж буй Сөүл хот" гэх сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан энэхүү уралдаанд нийтдээ 500 гаруй сурагчид оролцжээ.
"ШИЛДЭГ ОРОЛЦОГЧДЫН ЗУРГУУД"
Уран зургийн төрөлд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
Гар урлалын төрөлд тэргүүн байр эзэлсэн сурагчид:
"ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙН ЗУРГУУД"
Сэлэнгэ аймаг, 4-р сургуулийн 10а ангийн сурагч Т.Тэмүүжин:
Солонгос болон Монголчуудын хувьд дайнд адилхан мориор тулалддаг. Тиймээс би нэг морьтой Солонгос, Монгол хоёр баатар бие биенийгээ хамгаалан, хоорондоо нуруугаараа нийлчихсэн байгаагаар бүтээлээ урласан. Энэ нь Солонгос-Монголын нөхөрлөлийг илүү сайн илэрхийлж өгсөн гэж бодож байна. Ахлах ангийн төрөлд 2-р байранд шалгарсандаа маш их баяртай байна, мөн тусалж дэмжсэн гэр бүлийнхэн, багш нартаа баярлалаа.
БНСУ-ийн Элчин сайд У Сун:
Энэ жилийн уралдаанд 500 гаруй сурагчид оролцоо. Анх 2015 онд зохион байгуулагдаж байсан энэхүү уралдаанд жил ирэх тусам хүүхдүүд маань идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Уралдаанаар дамжуулан Монгол хүүхдүүдэд Солонгос улсын соёлыг сурталчлах, Монгол болон Солонгос хоёр орны харилцааг таниулахаар зорьж байгаа билээ. Мөн уралдаанд ирж буй бүтээлүүдээс Монгол хүүхдүүдийн хэчнээн авьяаслаг, мундаг гэдгийг харан маш ихээр талархаж, дараа жилийн тэмцээнд ч мөн адил идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Бидний сайн мэдэх (PSY) Писсаи, (BTS) Бантансунёндан, (EXO) Эксо гэх зэрэг хамтлаг дуучид мөн "Ким Ду Хан", "Дурсамж 1988", "Гоблин" зэрэг олон ангит кинонуудын тухай зургуудаас эхлээд олон сонирхолтой уран бүтээлүүдийг тус үзэсгэлэнгээс харж болохоор байв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх