Бидний өдөр бүр хүнсэндээ өргөнөөр хэрэглэдэг өндөгний талаар чи хэр их зүйл мэдэх вэ? Биед сайн, өсөлтийг дэмждэг гэх зүйлсийг бүгд л мэддэг боловч яагаад том жижиг байдаг, хэд хоног хадгалагдаг эсэхийг сайн мэддэггүй шүү дээ. Тэгвэл өндөгний талаарх зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
ТАХИАНЫ ӨНДӨГ ЯАГААД ТОМ, ЖИЖИГ БАЙДГИЙН УЧИР
120 хоногийн настай, дөнгөж өндөглөж эхэлж буй залуу шувууны өндөг жижиг байдаг бөгөөд анхны өндөг гарч эхэлснээс хойш ойролцоогоор 60-80 хоногийн хугацаанд 10гр-65гр хүртлээ аажмаар томорч стандарт хэмжээнд хүрдэг. Тахианы нас нь нэмэгдэх тусам гаргаж байгаа өндөгний хэмжээ нь том болж, тоо нь цөөрдөг байна.
ӨНДӨГНИЙ ХАДГАЛАЛТ
Гэрийн нөхцөлд хальстай бүтэн өндгийг 15 хоног хүртэл хадгалж хэрэглэж болно. Харин хальсалсан буюу хальснаас нь салгасан өндөгний цагаан уургийг 4 өдөр хүртэл, харин шар уургийг 2 өдөр хүртэл хадгалж болно.
ШИНЭ ӨНДГИЙГ ХЭРХЭН МЭДЭХ АРГУУД
Саванд өндөг далд орохоор хүйтэн ус хийгээд өндгөө дээрээс нь хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна. Хэрэв живсэн ч ёроолд хүрэлгүй усанд хөвж, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн үг. Харин ус руу ер живэхгүй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх агаарын бөмбөлөг томордог. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх