Шөнө л хамгийн бүтээмжтэй хийгддэг 5 зүйл


YOLO.mn | YOLO.MN
2022-01-31

Амралт эхэлчихсэн нойр хүрэхгүй, шөнө унтахгүй байгаа хүмүүс хийх зүйл тань олдохгүй байгаа бол хийж болох сонирхолтой 5 зүйлийг хүргэхээр бэлдлээ. Шинжлэх ухааны талаас авч үзвэл нойргүйдэл буюу insomnia нь нойрны түгээмэл тохиолддог эмгэг. Стресс эсвэл амьдралын хэв маягаас шалтгаалж шөнө нойр хүрэхгүй байх, хангалттай унтаж чадахгүй байх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Харин нойргүйдэх эмгэг нь удаан хугацаагаар үргэлжилбэл эрүүл мэндэд чинь сөрөг нөлөөтэй гэдгийг санаарай. Гэхдээ чи түр хугацаагаар нойргүйдэж байгаа бол энэ цаг мөчөө хэрхэн сонирхолтой өнгөрүүлэх хэд хэдэн арга зааж өгье.

1. ШИНЭ ЦУВРАЛ ЭХЛҮҮЛЭХ

За ганцхан анги гэсээр үүр цайлгадаг хүмүүс байвал “гоё шүү, цохиорой”. Хэдүүлээ өдөр алдаж шөнө гэгчээр дандаа шөнө дөлөөр цувралаа үздэг гоё гарууд шүү. Ер нь хүй нэгдлийн үеэс өнөөг хүртэл шөнө дунд хийж болох хамгийн гоё зүйл кино үзэх л байсан, байсаар ч байгаа. Маргааш шалгалттай байлаа ч, өдөр нь хэчнээн их хөдөлмөрлөж маш их ядарсан байлаа ч бидэнд шөнө болох үед кино үзэх эрч хүч байсаар л байдаг нь дэлхийн тайлагдашгүй нууцуудын нэгд зүй ёсоор тооцогддог. Та нар шөнө дунд кино үзмээр байвал Ubrand-ээс шөнийн датаг үнэгүй, хязгааргүйгээр бэлэглэж байгааг мэдсэн үү? Идэвхжүүлэхэд маш амархан. 1484 дугаарт “shunu” гэж бичээд датагаа идэвхжүүлээрэй.

2. ТОГЛООМ ТОГЛОХ

Ер нь зүгээр бодоод үз дээ. Өглөө 8 цагт босоод “squad”-аараа чикен иднэ гэвэл сонин байгаа биз дээ. Өглөө тоглохоос илүүтэй орой тоглох нь rank нэмэх боломж их байдаг гэдгийг эрдэмтэд батлаагүй ч gamer бид батална. Гэхдээ нэг зөвлөгөө хүргэхэд шөнөөр тоглоом тоглож байгаа бол iPhone утсан дээрх “nightshift mode”-ыг аль болох асаахыг хичээж байгаарай. Энэ нь шөнө дунд хэт хурц гэрлээс нүдийг чинь хамгаалж, илүү зөөлхөн гэрэлтэй болгодог юм шүү. За тэгээд ирж буй “сайжруулагч” хэмээх усан бар жилдээ олон олон дайснаа устгаж, rank нэмэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь дэвшүүлье.

3. ЧАТЛАХ

Крашруугаа өдөр бичсэн чатаас орой бичсэн чат чинь нэг л давгүй яваад байгаа юм шиг санагдаж байна уу? Энэ чинь л шөнийн ид шид юм шүү дээ. Краш чинь шөнө зөвхөн чиний бичсэн чатад анхаарлаа хандуулж, бүрэн дүүрэн хариу өгөөд байгаа биз дээ. Чиний краш өдөр бол хичээлээ хийх, гэрээ цэвэрлэх, зурагт үзэх, сериал эхлүүлэх, өөрийнхөө крашруу чат бичих гээд олон ажил дундуур чиний чатыг төдийлөн уншихгүй шүү дээ. Харин шөнө хамгийн тохиромжтой цаг гэдгийг эрдэмтэд нотлоогүй ч би нотолж байна. Үгүй ядаж найзтайгаа Ubrand-ийн шөнийн дата багц идэвхжүүлээд шавайгаа ханатал хов жив ярилцахгүй юу. 1484 дугаарт “shunu” гэж бичээд л шөнийн хязгааргүй датаг үнэгүй идэвхжүүлэх боломжтой гэхээр гоё байгаа биз.

4. ГОЁ ХӨГЖИМ СОНСОХ, ОЛЖ НЭЭХ

Зээ хөгжим үгүйсэн бол аз жаргал, баяр хөөр ч мөн үгүйсэн билээ гэж нэг алдартай хүн хэлсэн байдаг боловч нэрийг нь санахгүй байна. Бараг Күнз хэлсэн ч билүү дээ. Бидэнд чинь өдөр ийш тийшээ явах, ганцаараа байхад, төвлөрөхөд, эсвэл зүгээр л гоё “vibe” авахад playlist гэж зүйл хэрэг болдог шүү дээ. Гэхдээ байнга сонсдог дуунуудаасаа уйдаад, шинэ гоё дуу playlist-дээ нэммээр байгаа ч олохгүй л явна уу. Тэгвэл гоё дуу олох хамгийн тохиромжтой үе чинь өнөөх л нэг шөнө шүү дээ анд минь. Сонирхолд чинь тааруулаад маш гоё дуу санал болгодог апп-уудаас санал болговол Soundcloud, Spotify хоёрыг дурдахгүй өнгөрч үл болно. Мэдээж дуу сонсох зориулалтгүй ч YouTube-ийн санал болгох систем ч тун давгүй шүү. Playlist-ээ шинэчлээд агаар салхи оруулж бай л даа.

5. ХОГОО ЦЭВЭРЛЭХ

Шөнийн цагаар хогоо цэвэрлэх ч тун сайхан арга шүү. Энэ нь зүгээр гэрт чинь байгаа хог биш шүү. Утсанд чинь өдөрт хэдэн зуугаараа ирдэг хэрэгтэй хэрэггүй notification, олон арван хэзээ бүртгүүлснээ ч мартсан вебсайтуудаас ирдэг мейлүүдийг хоморголон устгахад хамгийн туслагч чинь шөнө ажээ. Ирсэн олон арван имейлрүүгээ орж unsubscribe товч дарах ч сайхан мэдрэмж шүү. SUBSCRIBE товч хамгийн томоор байдаг ч unsubscribe товч нь жижигхэн байдаг нь шударга бус тээ? Эсвэл утасныхаа Screenshot альбомыг цэвэрлэж ч болох юм. Хэзээ ч авах нь мэдэгдэхгүй баахан онлайн шопын бараа, хэзээ ч хуулж бичихгүй лекцүүд, маш муу зурагчин найзын чинь авсан сарнисан олон зургууд гээд устгах ёстой олон зүйлс “gallery” хэсэгт чинь бий шүү. Утасныхаа багтаамжийг нэг суллаж, хэрэгтэй хэрэггүй хогоосоо салах ажлыг шөнө хийж гүйцэтгэвэл эд баялаг арвижиж, үргэлжид жаргал ирнэ гэж бурхны сударт бичжээ.

Эцэст нь дуулгахад Ubrand-ийн зүгээс хэрэглэгчдэдээ нэгэн гайхалтай урамшууллыг зарлажээ. Энэ нь юу вэ гэхээр шөнийн турш хязгааргүй дээр нь үнэгүй дата. Солиотой байгаа биз? Яаж идэвхжүүлэх вэ гэхээр ердөө 1484 дугаарт “shunu” гэж бичээд илгээхэд л болоо. Хоёрдугаар сарыг дуустал урамшуулал нь үргэлжлэх юм билээ шүү. За тэгээд амжилт.

#Сонин хачин #Залуус #Unitel