-Уудаг гоо сайхны "бүтээгдэхүүн"-
Чацарганы 100 хувь цэвэр охь "Хуба хаяа" брэндийн таван ид шидийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаад тав дахь ид шидийг нь уншигч Тантай хуваалцъя.
Хүн төрөлхтөн чацаргана жимстэй анх танилцсан түүх нь хэдэн зуунаар яригдах эртнийх. Харин энэ бүх хугацаанд чацарганыг хоол хүнсний, эмчилгээний зорилгоор хэрэглэж ирсэн бөгөөд төрөл бүрээр ашигласан байдаг аж. Цэвэр жимсээр нь, эмийн орцонд, эсвэл шингэрүүлж уух зэргээр хэрэглэж ирсэн чацарганы бас нэгэн ид шид нь ГОО САЙХНЫ "БҮТЭЭГДЭХҮҮН" болсон нь юм.
"Хуба хаяа" үйлдвэрийн зөвлөх инженер Д.Ганзориг энэ талаар хэлэхдээ "Хятадын анагаах ухаанаар чацаргана бол эмчилгээний жимсээс гадна гоо сайхныг хадгалах онцгой үйлчилгээтэй гэж дурдсан байдаг. Тэр тусмаа арьс, үс, хумсыг өнгөлөг байлгах, өнгө зүсийг сайжруулах тал дээр номер нэг жимс гэдэг. Чацарганатай өрсөлдөх жимс одоогоор алга гэж үзсэн байдаг" гэсэн юм.
Мөн чацаргана бол цорын ганц тостой жимс. Гэхдээ тос агуулсан гээд таргалуулах зэргээр хүний биед сөргөөр нөлөөлөхгүй, харин ч чацарганад агуулагдаж буй 190 гаруй төрлийн биологийн идэвхт бодисын нэг болох Омега 7 нь хүний биеийг хэвийн жингээ хадгалахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Чацаргана жимс бол "Хуба хаяа" брэндийн үндсэн бөгөөд цор ганц түүхий эд нь. Тиймээс ч өдөр бүр тогтмол нэг шил "Хуба хаяа" уухад хүн өөрт хэрэгцээт амин дэмээ авч, дархлаагаа сайжруулаад зогсохгүй гоо сайхандаа ч дотроосоо анхаарч байгаа юм. Нэг ёсондоо шилэнд савласан шингэн чацаргана "Хуба хаяа" бол уудаг гоо сайхны "бүтээгдэхүүн" ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх