Уран бүтээлч Жэйн Лонг нь хар, цагаан зургийг хамгийн сайн гэрэл зураг гэж үздэг ч тэдгээрийг гайхамшигт өнгөтэйгөөр дахиан бүтээх шинэ санааг олжээ.
Тэрээр хэлэхдээ "Би хуучин фото зургийн өнгийг сэргээж ирсэн боловч сүүлийн жилүүдэд хөшөөнүүдийн зурганд өнгө оруулан бүтээхээр бодох болсон. Хэдэн жилийн өмнө Виктория дахь Балларын Ботаникийн цэцэрлэгт хөшөөний дүр төрхийг гэрэл зурагт будсан. Үнэхээр гайхалтай харагдсан шүү. Түүнээс хойш эртний хөшөөнүүдийг будаж дахин "амь оруулах" гайхалтай санаагаа үргэлжлүүлсээр байна. Бид хөшөөг өнгөгүй байдгаар нь хараад дадал болсон ч нэгэн хэвийн зүйлийг хааяа өөрчлөх нь амьдралыг илүү утга учиртай болгодгийн адил хөшөөг хувиргах нь ч сонирхолтой байдаг. Миний сонгосон өнгө нь тод боловч зурганд тохирсон гэж боддог" хэмээжээ.
Түүний бүтээсэн зургуудаас сонирхуулъя:
ХЕЙБ
СЮЗАНА
РЮҮТ
РЕБЕКА
МОДЕСТИ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх