Аль 2015 онд МегаБот роботыг бүтээсэн Америк инженерүүд Япончуудын бүтээсэн Куратас роботыг тулаанд дуудсан. Тэгвэл хоёр жилийн дараа эдгээр мекүүдийн тулаан Япон улсад болж өнгөрчээ.
Америкийн баг хоёр роботоор оролцсон бөгөөд эхний тулаанд Японы Куратас ганцхан цохилтоор 4,8 метр өндөр, 12 тонн жинтэй, дотор нь хоёр хүн сууж болдог Iron Glory роботыг хэвтүүлсэн юм.
Японы Суидобаши хүнд үйлдвэрийн бүтээсэн Куратас робот нь дотор нь мөн л хүн сууж болдог 3,9 метр өндөртэй бөгөөд 1,3 сая ам. долларын үнэтэй. Харин хоёрдугаар үед Америкийн баг илүү сайжруулсан хувилбар болох Eagle Prime роботоор тулалдаж ялжээ.
Ийнхүү роботуудын тулаан 1:1 харьцаатай өндөрлөсөн бөгөөд ирээдүйд спорт болтлоо хөгжинө гэж итгэж байгаагаа бүтээгчид нь илэрхийлсэн аж.
Та доорх бичлэгээс аварга роботуудын тулааныг бүрэн эхээр нь үзээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх