АНУ-д гарсан их хэмжээний түймрийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд идэвхтэй мөрдөн байцаалт үргэлжилж байгаа гэж Лос Анжелес мужийн Гал түймэртэй тэмцэх албаны дарга Энтони Марроне мэдээллээ.
Марроне хэлэхдээ, АНУ-ын Ойн албаны гал түймрийн шалгагчид Лос Анжелес мужийн Галын газар болон Шерифийн хэлтэстэй хамтран мөрдөн шалгаж байна гээд “Галын шалтгааныг тогтоосны дараа бид хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлэх болно” хэмээв.
Гал түймрийн улмаас таван хүн амиа алдаад байна. Мөн Лос Анжелес хотын зарим хэсэгт эрчим хүч, усны хангамжийн доголдол гарч сургууль, цэцэрлэгүүдийг хаажээ.
Өмнөд Калифорнид галаас улбаатай хэт халуун нөхцөл байдал үүсэж байна. Өмнөд Калифорнид хүчтэй салхи, бага чийгшил зэрэг хэт халуун нөхцөл байдал гал түймэр дэгдэхэд нөлөөлж байгаа аж. Кроули хэлэхдээ, гал түймрийн нөхцөл байдал өөрчлөгдөх тусам Лос Анжелес хотын Галын газар байнга хяналт тавьж, хэрэгтэй тохиолдолд нэмэлт арга хэмжээнүүдийг авахаар бэлдэж байна ажлаасаа чөлөөтэй болон амралттай байсан гал сөнөөгчдийг эргүүлэн татсан байна.
Лос Анжелес мужийн шериф Роберт Лунагийн мэдээлснээр гал түймрээс болж Итонд 70,000 гаруй хүн, Палисейдст ойролцоогоор 60,000 хүнийг нүүлгэн шилжүүлэх захирамж гарчээ.
Эх сурвалж: The Sun
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх