15-34 насныханд зориулсан "Эерэг Хандлага - Эрүүл Оюутан" аян эхэллээ


Э.Цовоо | YOLO.MN
2017-10-10

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийгэм тэр дундаа хүүхэд залууст чиглэсэн нэгэн аянг 10-р сарын 9-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

"Эерэг Хандлага - Эрүүл Оюутан" хэмээх уг аян нь 15-34 насны өсвөр үеийнхэн болон залуучуудад хандсан үйл ажилгаа явуулах ба залуучуудын амьдралыг зөв хэв дадалд оруулах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах,сэргийлэх боломжтой аливаа өвчинд өртүүлэхгүй байх зэрэг зүйлсийг зорилтоо болгон ажиллаж байгаа юм.

Нийт залуучуудын маань 1/3 нь архи тамхи согтууруулах ундаа хэрэглэдэг. 1/3 нь жингийн илүүдэлтэй. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 57.2% нь, гэмт хэргийн хохирогчдийн 50% нь, осол гэмтэл, хордлого, гадны нөлөөнөөс нас барагсдын 57.3% нь 15-34 насны залуучууд байдаг аж.

Тиймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулж буй уг аянд Монгол улсын төлөөлөл болсон залуу үеийнхнээ идэвхтэй оролцоосой хэмээн уриалж байна.

Уг үйл ажилгааны хамрах хүрээ:

-Нийслэл, хот болон орон нутаг дахь томоохон Их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн захиргаа оюутнууд.
-Нийслэл хот болон орон нутаг дахь оюутны дотуур байрны захиргаа, оюутнууд.

Аяны үргэлжлэх хугацаа болон үйл ажиллагаа:

-2017 оны 10-р сарын 9нд Монгол Улсын Боловсролын Их Сургууль
-2017 оны 10-р сарын 10нд Отгон Тэнгэр Их Сургууль
-2017 оны 10-р сарын 11нд Монголын Үндэсний Их Сургууль
-2017 оны 10-р сарын 12нд Их Засаг Олон Улсын Их Сургууль
-2017 оны 10-р сарын 13нд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж
-2017 оны 10-р сарын 16нд Техник Технологийн Коллеж
-2017 оны 10-р сарын 17нд  Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн 1,2,3-р оюутны дотуур байр
-2017 оны 10-р сарын 18нд Шинжлэх Ухаан Техник Технологийн Их Сургуулийн 1,3,4-р оюутны дотуур байр
-2017 оны 10-р сарын 19нд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 5-р оюутны дотуур байр
-2017 оны 10-р сарын 20нд Олон Улсын Улаанбаатарын Их Сургууль болон Налайх дүүрэг дэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутны дотуур байр тус тус аян өрнүүлнэ.

Та бүхэн идэвхтэй оролцоорой.

#ЭерэгХандлага-ЭрүүлОюутан #Campaign