Өөрийн дурсамжтай мөч, хүмүүст хүргэмээр байдаг зүйлсээрээ бичлэг хиймээр санагддаг уу? Гэвч яаж хийх, хаанаас эхлэх учраа нэг л олохгүй байна уу? Тэгвэл чи энэ видеог үзээд влог хэрхэн хийх талаар маш ойлгомжтой, товч мэдээллийг авах болно.
Монгол Экологи төвөөс хэрэгжүүлж буй "Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps" хөтөлбөрийн хүрээнд влог хэрхэн бүтээх талаар хүүхэд залууст мэдлэг, мэдээлэл олгох видео контент бүтээсэн бөгөөд Австралийн бичил төслийн хүрээнд тус видеог дохионы хэлтэй болгожээ.
Энэ бичлэгт чиний влогийг онцгүй болгодог хоёр зүйлийг хэлж өгнө. Тэр нь юу гээч?
1. Гараа чичрүүлж бичсэн хөдөлгөөнтэй бичлэг
2. Хэт шуугиантай, чихэнд чийртэй дуу чимээ
Одоо алдаагаа мэдчихсэн юм чинь онцгой влог хэрхэн хийх талаар мэдээллийг доорх бичлэгээс үргэлжлүүлэн үзээрэй.
Монгол Экологи төв цаашид сонсголгүй, сонсголын бэрхшээлтэй хүүхэд залууст хувь хүний хөгжил, эрүүл мэнд, манлайллын ур чадвар олгох видео контентуудаа үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж буй аж. Залуучуудын тогтвортой хөгжлийн корпус буюу Youth Sustainability Corps хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.
Хамтдаа бүгдэд ээлтэй ирээдүйг бүтээцгээе!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх