2018 оны ӨВЛИЙН ОЛИМП: Чи юу мэдэх ёстой вэ?


Үжин | YOLO.MN
2017-10-04

2018 оны өвлийн олимп хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тэгвэл танд байршил, олимпын үеэр зохион байгуулагдах үйл ажиллагаа, хаана болох, бэлгэ тэмдэг болох амьтан мөн тасалбар хаанаас авах зэргийг багтаасан зөвлөгөөг танилцуулъя.

ТЭМЦЭЭНҮҮД

АНУ-ын үзэгчид анх удаа цагийн бүс хамаарахгүйгээр олимпын тоглолтыг шууд хүлээн авч үзэх боломж бүрджээ. Энэ удаагийн олимп Өмнөд Солонгосын Пёнчан хотод болно. Пёнчан хот нь Сөүл хотоос зүүн зүгт 125 км зайтай ба Хойд болон Өмнөд Солонгосын цэргийн бүсээс өмнө зүгт ойролцоогоор 60 км зайтай оршдог аж. Сөүлээс Пёнчан хүртэл 90 минут галт тэргээр явдаг.

2011 онд Пёнчан хот Германы Мюнхен, Францын Анниси зэрэг хотуудыг ялж, олимп зохиох эрхтэй болсон юм. 1988 оны зуны олимпыг оролцуулах юм бол энэ нь Өмнөд Солонгос олимп зохион байгуулж буй хоёр дахь тохиолдол болж байна.


ОЛИМПЫН ТОГЛОЛТ ХЭЗЭЭ БОЛОХ ВЭ?

2014 оны Сочигийн олимпын үеийн зураг...

2018 оны олимпын тоглолтууд хоёрдугаар сарын 8-ны өдөр эхлэх бөгөөд нээлтийн ажиллагаа дараа өдөр нь болох аж. Харин хаалт нь хоёрдугаар сарын 25- ны өдөр болох юм байна.

Бусад мэдээлэл: Олимпын албан ёсны вэб сайтад мэдээллэснээр эрэгтэйчүүдийн мөсөн хоккейн сүүлийн тоглолт олимпын наадмын сүүлийн өдөр болох бол чарга, цана, өндрөөс харайлт, биатлон зэрэг тэмцээнүүд тус өдрийн шөнө болно.

Олон улсын олимпын хорооноос 2018 онд дөрвөн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Налуу замд тамирчид снөүвборд болон чөлөөт гулгалтаар өрсөлдөж, харин мөсөн дээр тэшүүртэй уралдаан, эрэгтэй, эмэгтэй холимог кёрлингийн тэмцээн зохиогдоно.

Ерөнхийдөө тамирчид биатлон, бобслей, кёрлинг, мөсний хоккей, тэшүүр, цана зэрэг долоон төрлийн нийт 15 тэмцээнд оролцох юм.


ЭНЭ УДААГИЙН ОЛИМПЫН МЕДАЛЬ ЯМАР БАЙХ ВЭ?

Загвар зохион бүтээгч И Сук Вугийн загварчилсан медалиуд динамик ташуу зурааснуудтай бөгөөд гадаргуун дээр нь гурван хэмжээст Солонгос хэлний цагаан толгойн гийгүүлэгч байрлуулсан хэмээн олимпын албан ёсны сайтаас мэдээлжээ.

Алтан медаль хамгийн хүнд нь бөгөөд жин нь 586 граммтай тэнцэнэ. Нийт 259 ширхэг алт, мөнгө, хүрэл медаль бий.


САНХҮҮГИЙН АСУУДАЛ

Өмнөд Солонгос бүтээн байгуулалтын саатал, дотоод зөрчилдөөн, ивээн тэтгэгчээ алдсан зэрэг хэд хэдэн санхүүгийн том асуудлыг даван гарсан боловч тасалбар борлуулалт удаашралтай байгаа аж.

Зохион байгуулагчдын хувьд 2,4 тэрбум ам. доллар шаардлагатай бөгөөд 267 сая ам. доллар дутуу байгаа юм. Гэхдээ өмнө нь өвлийн олимп зохион байгуулж байсан орнуудад дээрхтэй ижил санхүүгийн бэрхшээл тулгарсан хэдий ч тэмцээн ойртох үед тасалбарын борлуулалт нэмэгддэг жишээ бий.


ОЛИМПЫН БЭЛГЭДЭЛ АМЬТАН ЮУ ВЭ?

2018 оны олимпын билэгдэл амьтан Сохоран гэх нэртэй цагаан өнгийн бар аж. Уг амьтан нь Солонгосын үлгэр домогт гардаг илтгэл, хүч чадал, хамгаалалт зэргийг бэлгэддэг амьтан юм.


ХҮНДЭТ ЭЛЧ ТӨЛӨӨЛӨГЧ:

Тэшүүрийн тамирчин асан Ким Юнагаас гадна Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин, NFL-ийн тамирчин асан Хайнис Вард, Лос Анжэлос Дожэрс бейсболын багийн дамжуулагч Хюн Жи Руй нар элчээр сонгогджээ.

Мөн Өмнөд Солонгосын K-Рop урсгалын төлөөлөгч BigBang хамтлагийн гишүүн ТэЯан уг жагсаалтад бий. Тэрээр Форбэс сэтгүүлийн гаргасан нэр хүндтэй 100 оддын жагсаалтад багтсан анхны K-Рop од юм.


ӨВЛИЙН АНХНЫ ОЛИМП ХААНА ХЭЗЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙСАН БЭ?

2018 оны Өвлийн олимп нь 23 дахь олимп бөгөөд анх Францын Чамоникс хотод 1924 онд болж байжээ.


ДАРААГИЙН ОЛИМП ХААНА БОЛОХ ВЭ?

2008 оны Зуны олимпыг зохион байгуулж байсан Бээжин хотод 2022 оны Өвлийн олимп болох бол 2020 оны зуны олимп Японы Токио хотод 2024 оных Парист 2018 оных Лос Анжелес хотод тус тус болох билээ.

Эх сурвалж: CNN

Э.Хонгорзул

#2018 #Olympic