Шинэ сарыг ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН эхлүүлэх 7 АРГА


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2017-09-01

"Гараа сайн бол бариа сайн" гэж ардын үг бий. Маргааш 9 дүгээр сарын нэгэн, бидний хувьд хичээлийн эхний өдөр. Бараг хүн бүр л сарын эхний өдөр эсвэл шинэ оны эхний өдөр дараагийн нэг сар эсвэл жилийн туршид өөртөө өөрчлөлт хийж, илүү үр бүтээмжтэй, амжилттай байхыг хүсдэг шүү дээ. Тэгвэл ирж буй сарыг хэрхэн өөдрөгөөр эхлүүлэх вэ? Хариулт нь, тухайн сарын эхний өдрийг эрч хүчээр дүүрэн эхлүүл. Тэгвэл хэрхэн эхний өдрийг эрч хүчээр дүүрэн эхлүүлэх вэ? Маш энгийн, өглөөг эерэгээр угт. Иймд 9 дүгээр сарын нэгнээс эхлэн өөртөө шинэ зуршил бий болгож, эерэг өөрчлөлт авчрахыг хичээж буй чамд санаа өгөх үүднээс өөрийн хэрэгжүүлж байсан, хэрэгжүүлж байгаа өглөөг үр бүтээмжтэй эхлүүлж, эерэг өдрийг дагуулах 6+1 зуршлыг санал болгоё.

ДУУ СОНС

Дуу хөгжим гэдэг хүнийг хөгжөөх хэрэгслээс хавьгүй илүү бөгөөд сэтгэл зүйг өөрчилж чаддаг гэж маш олон хүмүүс үздэг. Үүнтэй холбогдуулаад өглөө бүр сэрснийхээ дараа эрч хүчтэй поп, хип хоп чиглэлийн дуу сонсох нь чамайг өдрийн туршид эрч хүчтэй байлгаж чадах уу? гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг.Энэхүү судалгаанд оролцсон эхний хэсэг оюутнуудад сул хэмнэлтэй, уянгын дуу сонсгоод мөн адил тоотой бүлэг оюутнуудад хурдан хэмнэлтэй, цоглог дуу сонсгосон байна. Үр дүнд нь түргэн хэмнэлтэй дуу сонссон оюутнууд асуултад түрүүлж хариулах нь эхний хэсгийн оюутнуудынхаас 2 дахин их байсан байна. Тиймээс өглөө босоод аль болох эрч хүчтэй дуу сонсож хэвшээрэй. Ингэснээр нойр сэргэх төдийгүй сэтгэл санаа болон бүтээмжид нөлөөлдөг.  Хэрвээ ямар дуу сонсохоо хараахан мэдэхгүй байгаа болугжагсаалтыг санал болгоё.


ДАСГАЛ ХИЙ

Өглөө бүр идэвхтэй дасгал хийх нь хамгийн энгийнээр бол ядарсан үед уудаг аяга кофе л гэсэн үг. Дасгал хийж хэвшсэнээр чиний оюун бодол төвлөрч бие бялдар чинь нойрмог, идэвхгүй байдлаасаа сэргэдэг. Дасгал хийхийн ашиг тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийгэндээсаваарай. Мөн өглөөний цайгаа ууя гэтэл тийм ч их өлссөн мэдрэмж төрөхгүй тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл дасгал хийснээр бие махбод чинь аяндаа л идэх зүйл хүсэх болно.


ӨГЛӨӨНИЙ ЦАЙГАА УУ

 

Өглөөний цайг өөртөө, өдрийн цайг найздаа, оройн хоолыг дайсандаа гэж үг бий. Дасгал хийснийхээ дараа өглөөний цай ууж хэвшсэнээр өдрийн туршид анхаарал төвлөрөх, жингээ хасах, эрүүл хооллолтыг үндсийг тавих гээд маш олон ашиг тустай юм шүү.


ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ГАРГА

Амжилттай яваа хүмүүсийн дийлэнх хэсэг нь сонин, сэтгүүлд өгсөн ярилцлагадаа унтахынхаа өмнө болон сэрснийхээ дараа тухайн өдрөө хийх зүйлсийн жагсаалтаа гаргаж, юу дутуу хийснээ бичин, өөртөө дүгнэлт өгдөг гэж дурдсан байдаг. Үүнтэй адил чи ч гэсэн өглөө босоод тухайн өдөртөө юу хийхээ ерөнхийд нь төлөвлөж болно. Магадгүй ганцхан ажил хийх хэрэгтэй байсан ч түүнийгээ тэмдэглээд эргэцүүлэн бод. Ингэснээр өдрийн туршид цаг үрсэн ажил хийхгүй бөгөөд хавьгүй илүү зохион байгуулалттай, цэгцтэй байх болно.


ӨӨРИЙГӨӨ "ХҮЧИЛ" ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ ХИЙХ

Өглөө босоод үр дүнтэй нэг л зүйл хийхэд чиний өөртөө итгэх итгэл, тэр өдрийн асуудлыг даван туулах чадвартай болдог. Жишээлбэл хэдий дулаан орноосоо холдмооргүй байгаа ч хүйтэн шүршүүрт орж өөрийгөө ялан дийлж орж чадвал эерэг энерги, эрч хүч ундардгийг өөрийн туршлагаасаа хэлэх байна.


БАГАХАН ХУГАЦААГ Ч ӨӨРТӨӨ ЗОРИУЛ

Бясалгал хийх, ном унших, подкаст сонсох, ирээдүйдээ зориулж захиа бичих, зураг зурах, өөрийн бодлоо бичиж үлдээх гээд хэдий жижигхэн ч гэсэн зүйлсийг хийж аз жаргалыг мэдрэх нь гайхалтай өдрийн эхлэл болдог.


ЭРТ БОС

Хамгийн чухал бас хамгийн нийтлэг нь. Өглөө эрт босох нь чамд ажил эсвэл сургуульдаа явахаас өмнө бусад зүйлд зарцуулах хангалттай их цагийг өгөх бөгөөд энэ хугацааг ашиглаж дээр дурдсан зүйлсийг амжуулах боломжтой. Сонирхуулахад өглөөний 5-8 цагийг үр дүнтэйгээр ашиглаж чадвал энэ 4 цаг ердийн 8 цагтай тэнцдэг гэсэн баримт ч байдаг. Энэ цагт чиний тархи хамгийн үр дүнтэй ажиллаж чаддаг учраас шалгалтад бэлдэх, шинэ үг цээжлэх гэх зэрэг эрдэм номын ажилдаа зориулаарай.

Эдгээр зуршлууд хэдий энгийн, биелүүлэхэд амархан байж болох ч нэгэнт өөриймшүүлчихсэн тохиолдолд маш их өгөөжтэй. Гэхдээ шинэ зуршил бий болгоход багагүй хугацаа хэрэгтэй байдаг учраас шантралгүйгээр урдаа тавьсан зорилго, мөрөөдлөө байнга санаж байхыг зөвлөе. Хамгийн гайхалтай нь эдгээр зүйлсийг амжуулахын тулд танд ердөө 30-60 минут л хангалттай! Товчхондоо бол өглөөний 30-60 минутын тусламжтайгаар уншигч та ирэх сардаа амжилтаа дүүрэн байж чадах нь ээ. Амжилт хүсье.smiley

#NewMonth #Intension #Mode