ФОТО: ХҮҮХЭД ЗАЛУУСЫН хөгжлийг илэрхийлсэн ХАНАН ДЭЭРХ ГАЙХАЛТАЙ ЗУРГУУД


У.Мөнхтунгалаг | YOLO.MN
2017-08-31

Монголын залуучуудын өдөр өнгөрөгч Баасан гарагт тохиосон билээ. Энэ өдрийг тохиолдуулж Монголд дахь НҮБ-ын байрны гаднах хашаан дээр залуу уран бүтээлчдийн Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг илэрхийлсэн ханан дээрх зургийн нээлтийн арга хэмжээ болсон юм. Уг үйл ажиллагаанд НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Биата Транкманн уран бүтээлчдэд баяр хүргэж, талархлалын бичиг гардууллаа.

Тус уран бүтээлүүдийг сонирхуулбал:



















Тэнд оролцсон зарим уран бүтээлчдийн сэтгэгдлийг сонирхлоо.

- Сайн байцгаана уу? Биднийг Мичид, Одончимэг гэдэг. Бид хамтраад Хүйсийн эрх тэгш гэсэн 5-р зургийг зурсан. "Street art" буюу гудамжны бүтээл хийдэг эмэгтэй хүн маш ховор бөгөөд бид анх хийж үзье гэж шийдээд эхэлсэн минь энэ. Анх зурж эхэлж байгаа болохоор шүршдэг будгаар будахад хэцүү байсныг эс тооцвол сонирхолтой байлаа.


- Намайг Болдоо гэдэг ШУТИС-ын график дизайны ангийг төгсөөд одоо хоббигоороо хичээллэж байна. Би тэгш бус байдлыг бууруулах, хариуцлагатай хэрэглээ гэх зургуудыг зурсан. Бүтээлээ зурж байхад сүүлийн хэдэн өдрүүдэд бороо орсон нь хүндрэлтэй байсан ч зурж чадсандаа баяртай байна.


-Намайг Содбаяр гэдэг бөгөөд би эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ, хуурай газрын экосистемыг хамгаалах гэсэн зургуудыг зурсан. Би анх 1-р ангиасаа л зураг зурж эхэлсэн бөгөөд 8 жилийн өмнөөс л ханан дээр зурах төрлийг сонирхох болсон.

#StreetArt #Teenagers