Монголын Залуучуудын Эвслээс 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй “Залуучуудын иргэний нийгмийн 3-р чуулган” наймдугаар сарын 25-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулган нь 11 аймаг, 3 дүүргийн Залуучууд хөгжлийн төвд түшиглэн урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог юм. Энэ Монголын Залуучуудын Эвслээс 3 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулж буй "Залуучуудын иргэний нийгмийн 3-р чуулган" наймдугаар сарын 25-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт амжилттай болж өндөрлөлөө.
Тус чуулган нь 11 аймаг, 3 дүүргийн Залуучууд хөгжлийн төвд түшиглэн урьдчилсан хэлэлцүүлэг өрнүүлж үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаагаараа өмнөх жилүүдээс онцлог юм. Хүү чуулган нь залуучуудыг асуудал дагуулсан нийгмийн бүлэг биш, харин бүтээлч, хариуцлагатай, эерэг өөрчлөлтийг авчрагч асар их хүч гэдгийг нийгэмд таниулах зорилготойгоор зохион байгууллагддаг билээ.
ЭНЭ УДААГИЙН ЧУУЛГАНЫ ЗОРИЛГО:
Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын утга учиртай оролцоог хангах тогтолцоог төлөвшүүлэх төр болон иргэний нийгмийн түншлэлийн загварыг бий болгох.
ЗОРИЛТ:
• Залуучуудын хөгжлийн асуудлаар төрийн байгууллагууд ажиллахдаа хэрхэн төлөвлөж, баталж, хэрэгжүүлдэг талаарх нөхцөл байдлыг судлах
• Залуучуудын иргэний нийгмийн байгууллагууд төртэй хэрхэн хамтран ажиллаж буй талаарх сайн туршлагыг хуваалцах
• Төр-иргэний нийгмийн байгууллагын түншлэх арга зүй, зарчмыг хэлэлцэх
• Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэлийн загвар гаргах
Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яамны Төрийн нарийн бичгийн дарга, Г.Өнөрбаяр:
Залуучууд бие даасан агентлаг, хуультай болж чадлаа. Залуучуудыг хуулийн хэрэгжилтэд хяналт тавин нийгмийн өөрчлөлтөд хувь нэмрээ оруулан идэвхтэй оролцоосой хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. 2020 он хүртэл хэрэгжих яамны залуучуудад чиглэсэн бодлого, ажлуудад залуучуудын оролцоог 100% ханган ажиллах болно.
Чуулганы үеэр хэд хэдэн чөлөөт хэлэлцүүлэг болсон бөгөөд эхний хэсэгт "Өөрчлөлтийн салхи" ТББ-ын захирал Т. Есүхэй, "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын менежер Т. Амарзаяа, Баянхонгор аймгийн Залуучуудын Хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Х. Балжмаа нар залуучуудын оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.
"Өөрчлөлтийн салхи" ТББ-ын захирал Т.Есүхэй:
Залуус техник технологийн дэвшлийг ашиглаж чадаж байна, Залууст нийгэмдээ эерэг өөрчлөлт бий болгох эрч хүч байна. Бидэнд оролцох боломжийг бий болгох л хамгийн чухал байна.
Баянхонгор аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан Х.Балжмаа:
Баянхонгор аймагт залуусын оролцоо 76,9% байна. Үлдсэн 33,1% залуусын оролцоог идэвхжүүлэхийн тулд ИТХ-ын дэргэд Залуучуудын зөвлөлийг бий болгосон. Ингэснээр залуучуудын бодит оролцоо нэмэгдэж байна. Манай аймаг "Залуучуудын хөгжлийн хөтөлбөр"-тэй болох зорилт тавин ажиллаж байна.
Чуулганы 2-р хэсэгт Ахиллис Монгол ТББ-ын тэргүүн О. Саранчулуун, iVolunteer санаачлагын зохицуулагч Э. Жаргалсайхан, "Дорнод аймгийн залуучуудын нэгдэл"-ийн зохицуулагч Э. Батболд, Стартап Монголын зохицуулагч Э. Сэргэлэн нар “Хөгжлийн төлөөх залуучуудын сайн дурын оролцоо” сэдвээр хэлэлцлээ.
iVolunteer Mongolia санаачилгын зохицуулагч Э.Жаргалсайхан:
Сайн дурын ажил хийх хүсэл эрмэлзэлтэй залуусын тоо нэмэгдсээр байна. iVolunteer Mongolia санаачилга байгуулагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрөхөд 69 мянга гаруй залуус холбогдож өөрийн хүсэл зорилгоор сайн дурын ажил хийж байна.
Дорнод аймгийн залуучуудын нэгдлийн зохицуулагч С.Батболд:
Залуучуудад өмнө нь сайн дурын ажил хийх хүсэл байсан ч боломж байгаагүй. Харин одоо маш олон боломжууд залуусын өмнө байна. Үүнийг дагаад залуусын идэвхи ч нэмэгдэж байна.
Ахиллис Монгол ТББ-ын тэргүүн О.Саранчулуун:
Сайн дурын ажилтнууд нийлж нөлөөллийн ажил хийж, эхлээд олон нийтийн анхаарлыг татаж, үүний дараа экспертүүдэд (туршлага хуримтлуулсан мэргэжилтэн) нөлөөлсөний дараагаар төрийн бодлогод нөлөөлөх үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Олон нийтийг бүрдүүлэхэд сайн дурын оролцоо хамгаас чухал байна.
Энэхүү хэсэгт "Хөгжлийн төлөөх залуучуудын оролцоо" хэлэлцүүлгийг хоёр хуааж өрнүүлсэн бөгөөд "Түгээмэл Хөгжил" БДАТ /Бие даан амьдрах төв/-ийн ажилтан Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Залуучуудын хөгжлийн төийн дэргэдэх Залуучуудын зөвлөлийн гишүүн Б.Лхагва-Очир, "Өөрчлөлтийн салхи" ТББ-ын төслийн менежер Ц.Төрболд нар “Хөгжлийн төлөөх залуучуудын иргэний оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэн ярилцлаа.
Өөрчлөлтийн салхи ТББ-ын төслийн менежер Ц.Төрболд:
Иргэдийн нийтийн хурлын ирц 60%-тай байхыг ирц бүрэн гэж үздэг. Эдгээр хурлуудад оролцох залуусын оролцоо хамгийн бага нь байдаг. Хурлын талаарх мэдээлэл эдгээр насны залуучуудад хүрэх нь бага байдаг. Тиймээс залуучуудад мэдээлэл түгээх хүртээмжийг нэмэх шаардлагатай байна.
Түгээмэл хөгжил төвийн ажилтан Н.Мөнхжаргал:
Шинэ гарсан хуульд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд эрх тэгш оролцох эрхтэй гэж заасан байгаа. Тухайн хуулийн хэрэгжүүлэх журмыг боловсруулах үйл ажиллагаа одоогоор явагдаж байгаа тул хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэхүү хуулийг өөрт ашигтайгаар хэрэгжүүлэхийн тулд өөрсдөө санал өгөх бүрэн боломжтой.
Чөлөөт арга хэмжээний хэсэг гэж мөн байсан бөгөөд уг хэсгийн үеэр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд залуучуудын саналыг тусгах нь" булан, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн төсөлд санал өгөх булан, Зөрчлийн тухай хуулийг танилцуулах булан, Залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын туршлага солилцох булангууд тус тус ажиллаж залууст мэдээлэл өгч байлаа.
Уг чуулганд өөрийн төлөөлдөг залуучуудын бүлгийн зүй ёсны дуу хоолой болж, идэвхтэй оролцоотой иргэн байж нийгэмдээ хувь нэмрээ оруулан бусад иргэний нийгмийн залуучуудын хамт нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулах хүсэлтэй залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага, клуб, нэгдэлд харьяалагддаг 16-34 насны залуус оролцлоо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх