Номын хорхойтнуудад зориулсан долоо хоногийн өдөрлөг болно


Сондор | YOLO.MN
2017-06-09

Номын хорхойтнуудад дуулгах сонинтой. Монсудар хэвлэлийн газраас “Зуныг номтой өнгөрүүлье” өдөрлөгийг долоон хоногийн турш зохион байгуулахаар болжээ.

Энэ өдөрлөгийг зорин очсоноор та дараах асуултын хариултыг авах болно.

  •     Ном унших яг ямар хэрэгтэй юм бэ?
  •     Ном уншихгүй сайхан амьдарч болоод байгаа юм биш үү?
  •     Би ном уншмаар байна, гэхдээ юу унших вэ?
  •     Энгийн юм шиг хэрнээ шууд хариулахад түвэгтэй эдгээр сэдвээр ярилцахаар 7 хоногийн хөтөлбөрийг бэлтгэжээ.

Өдөрлөг сарын 12-ноос 18-ныг дуустал өдөр бүр явагдах бөгөөд үйл ажиллагаа хүн бүрт үнэ төлбөргүй хүрэх юм.

ХӨТӨЛБӨР:

6-р сарын 12-ны ДАВАА гараг:
14:00 цагаас: “Зуныг номтой өнгөрүүлье” арга хэмжээний нээлт
Оролцогч: “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид” номын орчуулагч Л.Саруултөгс.
“Сингапурын хөгжлийн нууц” номын орчуулагч Н.Монголмаа.
Гол мэдээлэл: Ном хэрэглээ болж эхэллээ.
Байршил: Интерном төв салбар

18:00 цагаас: Арьсан хүрэмтэй Мадонна номын нэгдсэн хэлэлцүүлэг.
Хамтран зохион байгуулагч: НОМТОЙ ӨГЛӨӨ
Байршил: Интерном төв салбар

6-р сарын 13-ны МЯГМАР гараг:
14:00 цагаас: “Хүүхэддээ цаг гаргах уу? Зав гаргах уу?” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Байршил: Интерном төв салбар
Гол мэдээлэл: Өдөр тутмын амьдралын зуршлыг өөрчлөх амаргүй ч заавал хийх ёстой зүйл.

18:00 цагаас: "ТЭСРЭЛТ -ТЭСРЭЛТИЙН ДАРААХ ҮЕ - УНАЛТ” чөлөөт ярилцлага.
Оролцогч: Испани зохиолч Элана Алонзо Фрэйлэ
Гол мэдээлэл: Габриель Гарсиа Маркесээс Роберто Боланьо хүртэлх Латин Америкийн уран зохиолын 40 жил буюу Латин Америкийн уран зохиолын тэсрэлт.
Байршил: Интерном төв салбар

6-р сарын 14-ны ЛХАГВА гараг:
14:00 цагаас: “Зурагт номоор хүүхэд том болдог” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Байршил: Интерном төв салбарт
Гол мэдээлэл: зурагт ном, зурагтай номын ялгаа, ач холбогдол

18:00 цагаас: Уг арга хэмжээ Majestic Book Store -т мөн дахин явагдана.

6-р сарын 15-ны ПҮРЭВ гараг:
12:00 цагаас: “Дэлхийд танигдсан Мураками” лекц, ярилцлага
Оролцогч: Орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайхан
Гол мэдээлэл: Муракамиг яагаад дэлхий дахин уншиж байна вэ?
Байршил: Интерном төв салбар

14:00 цагаас: “Унших болон сонсохын ялгаа” сонсдог номын тухай болон “Боччан” номоор радиогийн шууд нэвтрүүлэг.
Оролцогч: МУГЖ Г. Равдан, Монголын радио
Гол мэдээлэл: Өгүүлэхүйн урлагийн онцлог, Боччан номын хэсгээс уншлага, хэлэлцүүлэг.
Байршил: Интерном төв салбар

18:00 цагаас: Японы уран зохиолын шинэчлэл
Оролцогч: Ибукоро Томоко, МУГЖ Г. Равдан
Гол мэдээлэл: Японы шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгч Нацүмэ Соосэкигийн тухай болон Японы уран зохиолын талаар лекц, ярилцлага.
Байршил: Интерном төв салбар

6-р сарын 16-ны БААСАН гараг:
14:00 цагаас:
“Хүүхдийн хүмүүжлийн чухал асуудлууд” эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Оролцогч: Кимико
Гол мэдээлэл: 1. Чөлөөтэй байх замбараагүй байхын ялгаа, 2. Чихэр өгнө шүү !!! ..., 3. Айж хийх ойлгож хийхийн ялгаа, 4. Эцэг эхчүүд буруугаа хүлээдэг байх, 5. Хүүхэдтэйгээ харьцахдаа нүд рүү нь харж бай.
Байршил: Интерном төв салбар

18:00 цагаас: "Өсөх сэтгэлгээ стартап бизнес эхлүүлэхэд нѳлѳѳлѳх нь” залуучуудад зориулсан хэлэлцүүлэг.
Хамтран зохион байгуулагч: Benzeen
Байршил: Интерном төв салбар

6-р сарын 17-ны БЯМБА гараг:
13:00 цагаас:
“13-р хороололын хүүхдүүд” Хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан арга хэмжээ, зөвлөмж ярилцлага.
Гол мэдээлэл: Зун бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтдаа илүү их цаг өнгөрөөх боломж олддог улирал. Энэ хугацааг хэрхэн үр дүнтэй байлгах вэ?
Байршил: Интерном Соманг плаза салбарын гадаа талбайд

15:00 цагаас: Хүүхдийг хэрхэн номд дуртай болгох вэ? цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага.
Оролцогч: Кимико
Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг.
Байршил: Интерном төв салбар

17:00 цагаас: Уншиж сурч байгаа хүүхдээ хэрхэн дэмжих вэ? эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага
Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг. Ойлгож унших гэж юуг хэлэх вэ?, Унших дадал хэвшил олгох нь...
Байршил: Интерном төв салбар

6-р сарын 18-ны НЯМ гараг:
16:00 цагаас:
Яагаад Марракешийг унших ёстой вэ?
Оролцогч: Философич С.Молор-Эрдэнэ
Гол мэдээлэл: Марракешийн дуу хоолой номын тухай болон уран зохиол уншихын ач холбогдол лекц.

18:00 цагаас: “Би ном уншмаар байна. Гэхдээ юу унших вэ?...” хэлэлцүүлэг.
Гол мэдээлэл: Олон хүн ном уншихыг хүсэж, хэрэгтэй гэдгийг нь мэддэг болсон боловч яг ямар ном унших, хаанаас эхлэх, номоо яаж сонгох талаар төдийлэн сайн мэддэггүй. Үүнийг ил тодоор харилцан ярилцах замаар шийдвэрлэх боломжтой юу?
Байршил: Интерном төв салбар

#book #event #internom