ФОТО: Босоо Монгол бичгээ хүүхдүүд бид өвлөн авч үлдье


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-08-08

Эрт дээр үеэс уламжлагдан ирсэн Монгол уран бичлэгийн "МОНГОЛ ТУУРГАТАН" хүүхдүүдийн анхдугаар наадам өчигдөр Монголын Хүүхдийн Урлан Бүтээх Төвд амжилттай болж өндөрлөлөө.

Уг наадмын зорилго нь мартагдаж буй босоо Монгол бичиг, өв уламжлал, хэл соёлоо суртачлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхдүүдийн хүүхэд багачуудын найзлаж нөхөрлөх харилцан хөгжихөд оршиж байсан юм.

"Монгол туургатан" уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон Ар Монгол хүүхдүүдийн ур ухаан, эгэлгүй авьяасаар бүтсэн 180 соёлын өв шилдэг бүтээл оролцлоо.

Уг арга хэмжээг дэмжиж төр засгийн ах эгч нар маань мөн хүрэлцэн ирсэн байлаа.

Манай сайтын уншигчид та бүхэн Хүүхдийн Урлан Бүтээх Төвөөр саатаж бидний агуу соёл, үе тэнгийнхний бүтээсэн бүтээлүүдтэй танилцах боломжтой гэдгийг дуулгахад таатай байна.




























Гэрэл зургийг: Б.Лхагвацэрэн

#МонголТуургатан #First #Show #Teenagers