Америк улс Рио 2016 Олимпийн наадмын анхны медалиа буудлагын спортын эмэгтэй төрлөөр авсан билээ. Тэрхүү 10 метрийн буудлагын аваргаар 19 настай Виржиния охин тодорсон нь дэлхий дахиныг ихэд шуугиулаад авсан саяхан мэт.
Виржиния охин 1984 оны Олимпийн наадмаас хойшхи АНУ-ын түүхэн дэх алтан медалийн эзэн болсон гурав дахь эмэгтэй бөгөөд анхны өсвөр настан болсноороо түүхэнд нэрээ дуурсгаж байгаа юм.
Тэрээр 2004 оны Афины Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Хятадын Ду Ли хэмээх тамирчинтай аваргын төлөө өрсөлдөн ялсан аж. Ду Ли нь алтан медаль горилж байсан учир АНУ-ын эгэл жирийн өсвөр насны тамирчинд алтан медалиа алдсандаа сэтгэлээр унасан нь илт харагдаж байлаа.
Виржиниягийн хувьд Рио 2016 нь анхны Олимпийн тэмцээн байсан бөгөөд анхны тэмцээнээ ялалтаар дуусгасан нь Америкчуудыг ихэд баярлуулсан хэрэг болсон юм.
Тэрээр Баруун Виржиния мужаас гаралтай бөгөөд багасаа тэшүүрийн спортын тамирчин болохыг мөрөөддөг байж. Гэтэл өвөө, аав, хоёр ахын хамт анд явдаг болсноор буудлагад дуртай нэгэн болсон нь энэ юм.
Тэр "Буудах үеэр мэдрэгдэх тэр эрч хүч миний амжилтын үндэс юм" хэмээжээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх