Энэ жилийн VidCon чуулганы үеэр Youtube зарим нэг сонирхолтой тоо баримтыг дэлгэлээ. 2005 онд байгуулагдсанаас хойш цахим ертөнцөд видео байршуулж, түүнийг нь олон сая хүн үздэг жишгийг тогтоосон бөгөөд хүн төрөлхтөн гар утас, таблетаар бичлэг үзэх нь давамгайлах болжээ.
Жишээлбэл сар тутам Youtube дээр бүртгэлтэй 1,5 тэрбум хэрэглэгч энэхүү платформд хандаж байна. Түүнчлэн дээрх хэрэглэгчид өдөрт дунджаар нэг цагийн бичлэг гар утсаараа үздэг болжээ.
2013 онд Youtube-ийн сарын идэвхтэй хэрэглэгчийн тоо 1 тэрбум давж байсан бөгөөд одоо зөвхөн бүртгэлтэй хэрэглэгчийнх нь тоо 1,5 тэрбумд хүрсэн нь цар хүрээ нь хэчнээн том болсныг илтгэнэ.
Тоо баримтуудаас харахад Youtube-д зарцуулдаг цаг их хэмжээгээр нэмэгдсэн ч гэсэн дундаж Америк иргэн өдөрт ойролцоогоор дөрвөн цагийг зурагт үзэж өнгөрүүлдэг нь энэ тоо цаашид ч нэмэгдэх боломжтой гэсэн үг гэж гүйцэтгэх захирал Сюзан Вочицки хэлжээ.
Эх сурвалж: Techcrunch
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх