Өнөөдөр Олон улсын олимпийн өдөр тохиож, дэлхийн 206 оронд спортынхон баяраа тэмдэглэж байна.
1894 оны зургадугаар сарын 23-ны өдөр Францын нийгмийн нэрт зүтгэлтэн Пьер де Кубертиний санаачилгаар цугласан олон улсын спортын зүтгэлтнүүд эрт цагт дайн байлдаанаа зогсоон байж тэмцэлддэг байсан олимпийн наадмыг орчин цагт сэргээн явуулах түүхэн шийдвэр гаргаж байсан түүхтэй.
Орчин үеийн олимпизмын хөдөлгөөн энэ өдөр үүссэн гэж үздэг. 1948 оны Лондоны олимпийн жилээс эхлэн Олон улсын олимпийн өдрийг тэмдэглэхээр болжээ.
Монгол Улс 1964 оноос олимпийн наадамд орж эхэлснээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ийн санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесийн олимпийг бойкотлосон. Ингэснээр Монгол Улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан "Эв санааны наадам" (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Өвлийн олимпын хувьд мөн 1964 оноос хойш 1976 оны олимпоос бусад бүх олимпод оролцсон боловч одоогоор медаль аваагүй.
Монголын Үндэсний Олимпийн Хороо нь 1956 онд байгуулагдаж 1962 онд Олон Улсын Олимпийн Хороо үүнийг хүлээн зөвшөөрсөн түүхтэй.
Монголын баг тамирчид зуны олимпийн наадмаас 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль аваад байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх