Өдгөө 26 настай Shawn Mendes нь олон хүний хайрыг хүлээсэн Канадын нэрт дуучин билээ. Тэрээр 2013 оноос хойш дуу хөгжмийн ертөнцөд хөл тавин амжилттай карьераа бий болгосоор ирсэн. Гэхдээ амжилттай байхад алдар нэрийн дарамт, сэтгэл зүйн бэрхшээлүүд байсан нь тодорхой.
Сүүлийн жилүүдэд тэрээр олон нийтийн дунд амжилттай ажиллаж байхдаа эрүүл мэндийн болон сэтгэл зүйн асуудлаа хэрхэн шийдэж байгаагаа хуваалцсан байна. Тэгвэл түүний энэхүү талаараа болон шинэ цомгийнхоо тухай Лондонд “NME” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхоцгооё.
-Сонсогчид тань “Shawn playlist” цацагдаж байгаад их баяртай байгаа. Энэ цомгийг гаргахад түлхэц болсон зүйл юу вэ?
- Миний хувьд гитар тоглох нь өөрийн бүтээлч сэтгэлгээг дахин сэргээх гол арга болсон. Би хит дуу хийх гэж хөгжим тоглож байгаагүй. Зөвхөн хөгжмийн мэдрэмжинд бүрэн ороход татагдаад байдаг. Тийм учраас энэ цомгоо цацах түлхэц болсон.
Тус цомог дахь “Hallelujah” дууны хувьд би 15 эсвэл 16 настай байхад энэ дуунд зориулсан коверыг YouTube дээр байршуулж байсан. Гэхдээ тэр үедээ үгийн утгыг анхаарч байгаагүй. Гэтэл одоо өөрийнхөө хэмжээнд олон зүйлийг туулсан 26 настай энэ үедээ эдгээр үгнүүд надад үнэхээр гүн утга агуулгатай санагдаж шинэчлэн гаргасан.
-Тоглолт дээрээ та 'The Mountain' дууг шинэ цомгийн маш чухал дуу гэж хэлсэн. Энэ дууны ард ямар түүх байдаг вэ?
- Би заримдаа ихээхэн уналтын, философийн сэтгэл зүйд ордог. Тэгээд нэг удаа олон зүйлд олон асуулт тавиад энэ нь миний хувьд зүгээр л өөрийнхөө бодол санааг илэрхийлэх мөч гэж мэдэрсэн. Би ихэнхдээ хүмүүс миний тухай юу бичиж байна, ямар төрлийн нийтлэл гарч байна гэж би санаа зовдоггүй. Гэхдээ заримдаа тэдний худал зүйлсийг үгүйсгэмээр санагддаг учраас энэ дуун дээрээ мэдрэмжээ илэрхийлэх нь намайг бүрэн чөлөөлж буй санагдсан. Тиймээс “The Mountain” дуу миний гүн мэдрэмжнээс бүтсэн.
-Тоглолт дээрээ та “Та намайг маш залуу гэж хэлж болно. Та намайг маш настай ч гэж хэлж болно. Хүсвэл хүссэнээрээ хэлж болно.” гэж дуулдаг. Энэ хэсгийг хөнгөн маягаар дуулсан нь танд урам өгсөн үү?
- Тиймээ. Бүгд л 20 насандаа өөрсдийгөө ойлгохоор хичээж байдаг байх. Гэхдээ бид бүх зүйл дээр тодорхой шаардлага тавьдаг. Өчигдөр найзтайгаа энэ талаар ярилцаж байсан юм. Нийгмийн анхааралд байгаа үед өөрийгөө ойлгох дарамт нь үнэхээр хэцүү, бухимдмаар байдаг. Гэхдээ энэ нь заримдаа бусдад өөрсдийгөө төөрөлдөж байгааг хүлээн зөвшөөрөх боломжийг олгодог. Би яг бусад хүн шиг өөрийгөө ойлгох гээд л байна.
-Та хувийн болон олон нийтийн амьдрал хооронд дахь тэнцвэрээ олоход хэрхэн ханддаг вэ? Өдөр бүр өөр өөр байдаг уу?
- Тийм ээ, энэ нь өдөр бүр өөр байдаг. Би олон удаа сошиал хэрэглээгээ хаагаад хүмүүс намайг харахгүй гэж төсөөлдөг байсан. Гэхдээ энэ нь зөв сонголт биш байсан. Бас би удаан хугацаанд хүмүүс намайг юу гэж бодож байгаа, намайг хэрхэн хүлээж авч байна гэдэг талаар боддог байсан. Гэхдээ энэ ч бас зөв байгаагүй.
-Одоо та өөртөө илүү дарамт тавихаа больсон гэсэн үг үү? Таны цомгийн дуунуудаас сонсоход тийм утга их байсан?
- Тийм ээ, үнэхээр тийм. Миний бодлоор одоо бүх зүйл сайхан болно гэж бодохоо больсон. Байгаа зүйлсийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ дэлхий дээр амжилттай гэж хүлээн зөвшөөрөгдөх гэж хичээх нь ядарч, сэтгэл гонсойсолгох үе маш их. Миний аз жаргал, өөрийгөө ойлгоход бусад зүйлс нөлөө учруулах ёсгүй гэж бодож байна.
-Тоглолт дээр та өмнө нь тайзан дээр ганцаараа байдаг байсан мэдрэмжээ хэлж байсан. Энэ мэдрэмж удаан хугацаагаар байсан уу, эсвэл аажмаар гарч ирсэн үү?
- Энэ мэдрэмж аажмаар гарч ирсэн гэж бодож байна. Миний карьер эхэлсэн үед би зөвхөн гитартайгаа хамт жижиг тайзан дээр тоглодог байсан. Харин том том тайзууд дээр гарч ирэх үед би физик болон сэтгэл зүйн хувьд хүмүүсээс холдсон мэт санагдаж “За, би өндөр тавцан дээр гарч байгаа юм шиг мэдэрч байна.” гэж өөртөө хэлдэг байлаа.
Жон Майер нэг ярилцлагын үеэр маш сайхан үг хэлсэн нь “Миний хүсэл бол тайз нь үзэгчидтэйгээ адил түвшинд байх.” Мэдээж тайз нь үзэгчидтэй адил тэгш байж чадахгүй ч би энэ санааг маш сайн ойлгосон.
-Танд томоохон тоглолт хийх санаа байна уу?
- Чин сэтгэлээсээ хэлэхэд өөрийн маш их эрч хүчтэй том шоу хийхийг хүсдэг. Өөрөөсөө гарч болох бүх энергийг тэр тоглолтдоо зарцуулна. Би өнгөрсөн үеийн айдсаа ирээдүйд байлгахгүй гэж бодож байна.
-Амжилтыг юу гэж боддог вэ?
- Сайхан асуулт байна. Би үүнийг өдөр бүр боддог. Жишээ нь энэ ярилцлагын дараа энэ өрөөнөөс гарч байгаад "Би үнэхээр өөрийгөө илэрхийлсэн. Хэнд ч таалагдах гэж хичээгээгүй. Би зөвхөн үнэнээрээ байсан" гэж бодох нь маш том амжилт гэж боддог. Яагаад гэвэл ийм зүйл хийх нь өмнө нь хэцүү санагддаг байж.
Миний хувьд амжилт гэдэг нь зөвхөн үнэнээрээ байх явдал юм. Миний мөрөөдөл бол үнэнээрээ байх ба хэдэн зуун мянган хүний өмнө дуулж байх гэж боддог.
“Shawn” цомог нь одоо “Island” компанийн хүрээнд худалдаанд гарч байна.
Эх сурвалж: Nme.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх